ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 17 боллоо
2020-04-13

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан 20 хүний нэгнээс COVID-19 илэрлээ. Ингээд Монгол Улсад албан ёсоор батлагдсан тохиолдол 17 боллоо. Үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 хүнд лабораторийн эмчилгээ хийгдэж байна" гэлээ. 

 

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа Туркийн иргэнийг эмнэлгээс гаргасан гэх мэдээлэл тархсан. Энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэж, буруу ташаа мэдээллийг гаргаж ард түмний дархлааг сулруулж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг харлуулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүслээ.

 

ОХУ-аас манай улсын 281 иргэн Алтанбулагийн боомтоор өчигдөр /2020.04.12/ эх орондоо ирсэн. Эдгээрээс 169 хүн Улаанбаатар ирснээс 149-ыг ажиглах байранд, 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Хойд хилээр орж ирсэн эдгээр иргэнд шинжилгээ хийсэн бөгөөд одоогоор нэг хүн вирусийн халдвар  авсан нь батлагдаад байгаа аж. Иргэдийг нэг, нэгээр тусгаарлагдсан байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу хилээр хамт орж ирсэн хүмүүсийг давхар хяналтад авсан байна.

 

Мөн ОХУ-д манай улсын хоёр иргэн COVID-19 халдвараар өвчилсөн. Эдгээр иргэнийг авчрах Улсын Онцгой комиссын шийдвэр гарвал эх оронд нь авчрах талаар ярилцаж байгаа аж. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ОХУ-д өвчлөл эрчтэй нэмэшдэж өнгөрсөн амралтын өдрөөр 2686 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар хойд хөршид COVID-19 халдварын улмаас 24 хүн нас бараад байна. Испани улсад халдвар дөрөв дахин, Франц улсад тав дахин нэмэгджээ. Итали, Испани, Герман, Франц зэрэг өвчлөл өндөр байсан оронд өнгөрсөн долоо хоногт халдвар буурах хандлага ажиглагдаж, тогтворжих хандлагатай байна гэж ДЭМБ-аас мэдээллээ. 

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Испани улсад 619 нас баралт бүртгэгдсэн байна. Турк улсад халдвар эрчимтэй тархаж шинэ тохиолдол 4789-өөр нэмэгджээ. Япон улсын Токио хотод өнгөрсөн ням гарагт 166 шинэ тохиолдол бүртгэгдэв. Улмаар улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 7400-д хүрчээ. БНСУ-д халдвар авч эдгэрсэн гэж  үзсэн нийт 111 хүнд халдвар дахин илэрсэн байна. 

 

ДЭМБ-аас гурван вакциныг турших эмнэлзүйн шат буюу хүний бие дээр турших үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ингээд л ганц хоёроор өвчин илрээд л байх юмаа.Харамсалтай байна аа?
2020-04-14
gadnaas uwdsun hymyysee awbal ersdeltei um bish yy. zuuwurluud baina da hynd tsagt uudii burhan minee
2020-04-13
irgen:
Yahaaraa gadaadad haldvar avaad tuhain ulsdaa emchluulj baigaa huniig eh orondoo avch ireh bainaa. Delhiin eruul mendiin baiguullagin gishuun uls ornuud tuhain uls orond evdsen bol ter ulsdaa l emchluulne gej yariad Frants irgeniig emchilj baigaa biz dee. Getel orost haldvar avaad emchluulj baigaa huniig shaardlaga garval avchirna ch geh shig, yugee yariad baigaa um.
2020-04-13
irgen:
gadnii orond baigaa hymyys yagaad oorsdoo bas ene haldvar umnaas oorsdiigoo hamgaalj arga hemjee avahgui angaij yavaad haldvar chirj ireed baigaa chin buruu shdee, irj bolno gehdee haldvar bitgii avchiraad baigaacheee yneheer sain hamgaalaad haldvargui irj bolno bizdee ene chin...
2020-04-13
irgen:
yadaj avch ireed baigaa hymyyseesee mash ondor hariuzlaga shaardah heregtei, ajiglaltad baigaa tusgaarlagdsan hymyys chin garaad zambaraagui baidag tednees hezee hoino haldvar tarahgui gesen batalgaa baihgui shyy !!!!!
2020-04-13
Бид ОРосоос 2 хүнээ авах юм бол Турк, Франц 3-ыг нутаг руу нь буцааж явуулла даа.
2020-04-13
Франц болон Турк улсын иргэд(халдвартай)гэртээ харьсануу ?
2020-04-13
Монгод халдвар гарахгүй гэсэн баталгаа алга:
Өдрөөс өдөрт хүндэрч байна. Манайх намрын түЙмэр шиг тархах халдварыг дийлэхгүй. ЮУГАА БОДОЖ БАЙНАА АА ЭМЯ УОК ЗГ, ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ
2020-04-13
Дарга нарын холбоотой хүмүүсийн авчрахын тулд вирус импортолсныхоо гайг дийлэхгүй балрах л гээд байна даа.
2020-04-13