Иргэд дэлгүүрийн цагийн хуваарийн хязгаарлалтыг зогсоох санал тавьжээ
2020-04-13

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг хийлээ.

 

Иргэд тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй

 

АНУ-ын Нью-Йорк хотноо вирусийн халдвар хоёр дахин нэмэгдэж, 188694 хүн халдварлаж, БНСУ-ын Тэгү хотод вирусийн тархалт буурч 374 иргэн болсон байна.

 

ОХУ-ын Москва хотод вирусийн тархалт нэмэгдэж байна. Харин манай нийслэл хотын хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ ажил амьдралыг нь хэвийн үргэлжлүүлэх тал дээр ажиллаж байгаа ч иргэд та бүхнийг  анхааралтай байхыг хүсье.

 

Үүний тулд зарим ажил, арга хэмжээнүүдийг авч ажиллана. 6790 албан хаагч 24 цагийн турш ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлээс орох, гарах  цэг дээр 118 албан хаагч бүртгэл хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 12-13-ны өглөөний найман цагийн хооронд 85418 иргэн орсон гарсан,  24966 автомашин зорчсон  байна.

 

Иргэд олноор нэг дор цугларч, эрсдэл гаргаж байна. “Иргэд чөлөөтэй гарах, салхинд гармаар байна. Дэлгүүрээ цагийн хязгааргүй болгооч” гэсэн санал хүсэлт тавьж байгаа. Бид маш  сайн ойлгож байна. Гэхдээ бид тэвчээртэй хүлээцтэй байх хэрэгтэй. Дотооддоо халдварын тархалт гарахгүй. Хавар болж нян үржих боломжтой болж байгаа учраас бүр илүү анхаарал сэрэмжтэй  байх хэрэгтэй. Мөн мэргэжлийн байгууллагын өгч байгаа зөвлөмж зөвөлгөөг дагах хэрэгтэй

 

Дөрөвдүгээр сарын 15-наас олон нийтийн цагдаа ажиллаж эхэлнэ

 

Ой хээрийн болон шар өвсний гал түймэр нилээд гарч байна. Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 07- 12 хооронд 56 удаа өнжмөл шар  өвсний гал түймэр гарсан байна. Давхардсан тоогоор  935 албан хаагч, 287 техник  хэрэгсэлтэй ажиллаж бүрэн унтраасан. Нийслэлинй ногоон бүсээс 253 автомашин, 1233 иргэдийг буцаасан эрсдэлтэй учраас буцаасан. Тиймээс та бүхэн гал түймрээс болгоомжилж, анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.

 

Хоёрдугаар сарын 26-аас нийслэлд дэг журам сахиулах эргүүл ажиллаж байсан бол одоо эргүүлийн ажилчид хяналт тавьж ажиллахаар боллоо. 180 олон нийтийн цагдаа ажиллаж байсан. Нэмж 1700 хүнийг  ажиллуулахаар боллоо. Энэ хүмүүс нь хороо дүүргийн   нутаг дэвсгэр дээрх хэсгийн ахлагч нар байна.  Олон нийтийн цагдаа нь дараах эрх, үүрэгтэй:

 

-Олон нийтийн эргүүл бол энэ цаг үед нийтийн эзэмшлийн болон бүхий л газар зохисгүй үйлдэл хийж байгаа хүмүүстэй хариуцлага тооцно.

 

-Нийгмийн хэв журмыг хамгаална. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

 

-Гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг мэдээлэх

 

-Гудамж талбайд зөрчилд хяналт тавьж ажиллана

 

-Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах тал дээр хяналт тавьж  ажиллана.

 

-Иргэн аж ахуй нэгж  хог хаягдлаа зориулалтын газар хаядаггүй, цэвэр орчин бүрдүүлэх дээр хяналт тавина.

 

-Тамхи татахыг хориглосон газар тамхи татаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцно.

 

-Согтууруулах ундаа худалдсан, хууль дүрэм журам сахиагүй үйлчилгээний байгууллагат хяналт тавьж ажиллана.

 

 Нийслэлийн гэр хороололд  00 болон  орчны халдваргүйтэл хийнэ.

 

Гуравдугаар сарын 17-оос  эхлэн халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар есөн дүүргийн 173 хороонд нутаг дэвсгэрийг нийтээр нь хамарсан ариутгал хийлээ. Хот тохижилтын газар дүүргүүдийн тохижилт үйлчилгээний  газар тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар нийт 8419 км хавтгай дөрвөлжин талбайд халдваргүйтэл ариутгал хийгдсэн байна. Амралтын талбай бусад  951 сая метр кв талбайд ариутгал хийлээ. 2020 дөрөвдүгээр сарны 03-аас эхлэн худалдаа, хоол үйлдвэрлэл гэх зэрэг  7025 аж ахуй нэгж байгууллагын дотор ариутгалыг тусгай зөвшөөрөлтэй 16 компани хийлээ. Мөн тавдугаар сарын 01-нээс  өмнө нийслэлийн гэр хороололд  00 болон  орчны халдваргүйтэл хийнэ.

 

Орчин үеийн шаардлага хангасан барилга байгууламж  барихаар холбогдох газруудтай хатран ажиллаж одоо барилгын ажил 95 хувьтай байна. Ойрын хугацаанд ашиглалтанд орно.

 

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болоод "Оюутан цэрэг" хөтөлбөр хэрэгжихгүй. Учир нь цэргийн насны 30 мянга гаруй залуус тэдний гэр бүлийн 80 мянга гаруй хүн нэг дор  цугларна гэсэн мэдээлэл байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Dr:
Arxi zaraxsa bolix tsagiig n bagasga axuin xvreenii arxidalt mash ix baina xervvl zodoon xooloigoo boomilox n ixseed baina dargaa vvnd l 1 sain anxaaraad uguuch guiya
2020-04-13
Иргэн:
Төрийн албан хаагчид цалингаа бүтэн авдаг мөртлөө хорогдуулсан цагаар ажиллахаа болихгүй бол оочер дугаар үүсэнд хүмүүс жинхэнэ утгаараа бөөгнөрөл үүсгээд байна.
2020-04-13
зочин:
хотын дарга гуай хоолны газар тансаг хэрэглээний тэр кофешопуудаа 19 цаг хүртэл ажиллуулаачээ. шөнө орой тэнд чинь хүмүүс ихээр цуглаж байна ялангуяа тэр шангрила гэх газар чинь чмар орой болтол ажилладаг юм бэ болиулаач
2020-04-13