COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 92 болжээ
2020-04-14

ОХУ-ын Буриад улсад COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Ердөө нэг өдрийн өмнө 83 байсан тохиолдол есөөр нэмэгдсэн тухай Информполис мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 14-ний өглөөний байдлаар COVID-19 вирусийн халдвар 92 болсон бөгөөд өмнө нь халдварын сэжигтэй гарсан зургаан хүний шинжилгээ Эрхүү хотын лабораториор батлагдсанаар ийнхүү халдварын тохиолдол нэмэгдсэн байна. 

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад сүүлийн нэг хоногт таван өвчтөн эдгэрснээр нийт 22 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин