С.Бямбацогт: Хөгжлийн бодлого төлөвлөлт хоорондоо уялдаатай
2020-04-14

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлана", 25.1.7-д Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах хөглийн бодлого төлөвлөлт тогтвортой байна" гэж заасан юм. Үүний дагуу хаврын чуулганаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр болжээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Ашигтай сайн элементүүдээ аваад урагшаа явах нь зүйтэй. Алсын хараа гээд төлөвлөгөө байна. Үүнийг нь УИХ батлах юм байна. Мөн дунд хугацааны хөтөлбөр 10 жилээр байна. Өнөөдөр таван жилийн үндсэн чиглэлийг оруулж ирж байна. Тав таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнд ямар бодитой өөрчлөлт гарах вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Хөгжлийн бодлогын төлөвлөлт боловсруулахаа үе шатыг хангана гэж зааж өгсөн. "Алсын хараа 2050"-тай уялдуулж боловсруулна. Хөгжлийн бодлогууд хоорондоо уялдаатай, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дөрвөн жил байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын хөгжлийн бодлого хоорондоо уялдаатай байх талаар заалт орсон байгаа. 

 

УИХ-ын гишүүн М.Энхболд:

 

-Хөгжлийн бодлогын асуудлыг хэрэгжих явцад улс төрийн намуудын оролцоо янз бүр байдаг. Энэ байдлаасаа хэрэгждэггүй гэсэн дүгнэлт байдаг. Тиймээс хөгжлийн бодлогын төлөвлөлтийг батлах үед орон нутгийнхан улс төрийн намын саналыг авч байх ёстой. Яагаад гэвэл сөрөг хүчин байх үед нь батлагдсан хөгжлийн бодлогын хөтөлбөрийг эрх баригч байхдаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээ нь, Монгол Улсын өрийн дээд хязгаарыг УИХ гишүүдийн 3/2-оор баталдаг хязгаартай байсан. Энэ нь эдийн засаг, хөгжлийн талаасаа улстөргүйгээр баталдаг байлаа. Харамсалтай нь ҮХЦ үүнийг хаасан. Харин одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийг гишүүн болгоны оролцоог хангаж батлах хэрэгтэй. Засгийн газрын тухай хуульд Хөгжлийн бодлого төлөвлөлтийг хариуцсан сайд хөрөнгө оруулалт хариуцна гэж заасан байлаа. Үндсэн чиглэл баталдаг сайд нь хөрөнгө оруулалтаа хариуцна гэж нэмж заах нь зөв юм. 

 

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн  олонхи уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин