COVID-19: Токиогийн зочид буудлуудад өвчтөнүүдийг байрлуулна
2020-04-14

Японы нийслэл Токио хотын эрх баригчид COVID-19 вирусийн халдвар авсан зарим өвчтөнийг зочид буудлуудад байрлуулахаар төлөвлөж байгаа талаар  Kyodo агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн дамжуулснаар, өвчин нь хөнгөн байгаа эсвэл шинж тэмдэггүйгээр өвчилсөн хүмүүсийг зочид буудлуудад байрлуулах гэнэ. Ийм арга хэмжээ авснаар биеийн байдал нь дунд, хүнд байгаа өвчтөнүүдэд эмнэлгийн ор суллаж өгөх боломжтой болно гэж эрх баригчид үзэж байгаа юм байна. 

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Японд COVID-19 вирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол 8400 болсон. Үүнд Даймонд Принцесс хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн өвчтөнүүд ч багтаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин