БНХАУ-ын Эрээн хотоос маргааш иргэдээ татан авна

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "ОХУ-аас 282 иргэнээ татан авсан. Үүнтэй холбогдуулан халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, нөхцөл байдал амаргүй байна гэдэг дүгнэлтийг өгч байна. Цаашдаа гадаадаас ирж байгаа иргэд маань халдварын импортлогч болж байна. Нислэгээр ирсэн тохиолдолд онгоц халдварын голомт болох эрсдэл бий. Ийм эрсдэлтэй байгаа учраас гадаадад байгаа иргэддээ эх орондоо ирэх гэж яарах хэрэггүй гэж хэлмээр байна.
Улсын Онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар БНХАУ-ын Эрээн хотод байгаа иргэдийг татан авчрах шийдвэр гарлаа. Энэ иргэд гуравдугаар 25-нд анх хүсэлтээ ирүүлсэн. Бэлтгэл ажил хангагдсан байгаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ