COVID-19: General Motors амны хаалт үйлдвэрлэнэ
2020-04-15

Америкийн автомашины томоохон корпораци болох General Motors Мексик дэх үйлдвэртээ нэг сарын туршид 1,5 сая амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөсөн талаар тус корпорацийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Хэвлэлийн албаны мэдээлснээр, General Motors корпораци зургаан сарын туршүид нийтдээ  есөн сая амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний зарим хэсгийг Мексикийн эмнэлгүүдэд хандивлаж, үлдсэн хэсгийг Мексик улсад ажилалж буй корпорацийн ажилтнуудад тараах аж. Ингэснээр COVID-19 вирусийн тархалттай тэмцэхэд нэмэр болно гэж үзэж байгаа аж.

 

Энд дуулгахад, General Motors корпораци уушгины хиймэл амьсгалын аппарат олноор үйлдвэрлэх ажлыг дөрөвдүгээр сарын 14-ны өдөр эхлүүлжээ. Энэ оны зун гэхэд тус корпораци 30 мянган аппарат үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ сардаа багтаан эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдийг АНУ-ын Эрүүл мэндийн яаманд нийлүүлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Концерн гэж боддог байсан юм. Корпораци юм байна.
2020-04-22