“Сонгдо” бол СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2020-04-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Магадгүй улс даяараа айдастай унтсан шөнө өнгөрөв. Харин өглөө Эрүүл мэндийн яамнаас “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс илэрсэн сэжигтэй тохиолдлуудын албан ёсны хариу сөрөг гарсан болохыг мэдээллээ. Сайхан мэдээг мялаах мэт хөнгөн цас зөөлөн будрав. Бидний төлөө ажиллаж байгаа бүх хүнд бас байгаль дэлхийд ч баярлалаа.

 

Хамгийн их айдаст дагуулсан шалтгаан нь эмнэлэгт хэвтэж байсан, эмнэлэгт үзүүлээд явж байсан хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар санамсаргүй байдлаар COVID-19 халдварын шинжилгээ автал хариу эерэг гарсан явдал байв. Энэ хариу батлагдсан бол коронавирус нийгэмд, нийтийн дунд ороод иржээ гэж хүлээн зөвшөөрөх байлаа. Ашгүй бидний төлөө унтахыг умартан, ядрахыг мартан ажиллаж буй эмнэлэг, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхны хүчинд эх орондоо дэг журамтай байгаа бид коронатай хөтлөлцчихөөгүй л байна.

 

“Сонгдо сөрөг” гэдэг мэдээг сонсоод бүгд баярлаж байна. Гэхдээ Сонгдо бол сэрэмжлүүлэг гэдгийг сануулъя. Хэрэв PCR шинжилгээ сөрөг биш эерэг гэдэг хариултыг давтсан бол бидний өнөөдрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх байсныг таахад бэрх. 

 

Эрүүл мэндийн яамнаас аль нэгдүгээр сараас хойш “Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх нь таны өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга шүү” гэдгийг олон удаа давтан анхааруулсаар байсан. Гэтэл хоёрдугаар сард хойд хөршид зорчоод ирсэн гэх  ач хүү золтой л цус харвуулчихсангүй.

 

Харин энэ цаг мөчид Эрүүл мэндийн яамнаас мөн л “Тайвшрах болоогүй” гэдэг анхааруулах зурвасыг илгээсээр байна. Албаныхны үгийг анзаардаг, сонсдог, хэрэггүй үг биш гэдгийг ухамсарладаг байх хэрэгтэй.

 

Хэдий хилийн чанадад хоригдсон элэг нэгтнүүд маань эх орондоо ирж, зарим нь өөрөө ч мэдээгүй COVID-19 тээсээр ирж байгаа ч улсдаа байгаа хэддээ тархаахгүй, халдаахгүй байгаа нь төр засаг, тэдний албадын л гавьяа.

 

Сонгдо сэрэмжлүүлэг байлаа. Одоо бид хариуцлагаа бүр илүү ухамсарлаж амны хаалтаа ягштал зүүж, ариун цэврээ чандлан сахья. Хайр дурлал мөрөөдөж хий сэлүүцэхээ больё охид, хөвгүүд ээ. Хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сааданд биш гэрт нь өнжүүлье, эцэг эхчүүд ээ. Харин өөрөө онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж, олон ангит эхлүүлээд гол дүрд нь дурлаж гэртээ бүгье.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сонгдог унэмшихэд хэцуу байгаам даа, учир н шоно яамны фасе хуудас дээр тависан зураг , дотор н байгаа хумуус ер авцалдахгуй байгаам. Сонгдод тийм юм болсны ард сайд н хэлтсийн хэд ТВ нэвтруулэг хотолдог авгай нартай сууж байгаа н тэгээд зураг даруулж тависан н найруулга муутай жужиг шигээ. Арай оор хумуус санаа н бас зовж яах тухайгаа ярьж баймаар байсан бишуу. Эсвэл яамны сайд н ганцаараа зовоод сууж байсан гэхээр ногоо онцгой гээд томчуул н ер тоогоогуй болж харагдаад байхийн, ... гэтэл хумуус хоорхий нойргуй хоносон гээд л.
2020-04-18
9911 барьсан хурган дарга нарын хамсаатнууд л хууль дүрмийг гууль болгож хоол ундаа чамлаж тусгаарлалтаас гарч юу дуртайгаа хийж яваа сурагтай, мөнгөө чирээд авсандаа орох юм шг мөнх амьдрах юм шг л гэнэхэн сэтгэлтнүүд аюул дагуулж байна шүү
2020-04-15
Irgen:
Tiim shuu
2020-04-15
Уншигч:
Энэ үнэхээр аюун тун ойрхон байгааг сануулсан үйлдэл боллоо. Ямар ч хяналтгүй байж байгаад энд ийм юм гарлаа гэвэл ямар эрсдэл байсныг шуурхай штаб онцгойгийхон халдвартынхан тооцоолж байгаа байх гэж бодож байна. Тэр эргэлт хамт байсан хүмүүс үйлчилсэн эмчилсэн эмч сувилагч ар гэрүүд гээд л ярих юм биш шүү
2020-04-15
яг зөв
2020-04-15
яг зөв
2020-04-15
Тарчихсан гэдгийг сонгдо харууллаа одоо хүмүүсээ нэг бүрчлэн шалгая
2020-04-15
Irgen:
Heterhii heneggui ni dendsen humuus bna shuu.
2020-04-15
Үнэхээр асар их түгшүүртэй шөнө арайхийж өнгөрөв. Одоо тэр хяналтанд байгаа хүмүүстэй дор хаяж 2- 3 сар хатуугийн цаадах хатуу хяналт дор хаа байх ёстой гаүар нь тусгаарлаж хэрэв журам дүрэм зөрчвөл өчиггүй хорих/ шоронд биш/ шиг хорьж зугатааж орговол харин эрүүгийн хуулиар шийтгэж хатуу сануулга өгч байж л бид үүний ард гарна. Энд ямар ч хүний эрх мэрх огт падгүй!!!!!
2020-04-15
Irgen:
Tiim shuu
яг зөв
яг зөв