Өмнөд Солонгост Парламентын сонгууль эхэллээ
2020-04-15

Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед олон нийтийн сонгууль зохион байгуулж буй цөөхөн орнуудын нэг нь Өмнөд Солонгос боллоо.

 

Тус улсад Парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болохоор товлогдсон бөгөөд цар тахлын үед ч сонгуулийг хойшлуулах нь зохисгүй гэж үзсэн тул ийнхүү товлосны дагуу явуулахаар болжээ.

 

Өмнөд Солонгост нийтдээ 14 мянган санал авах байр нээгдсэн байна. Эдгээр байруудад хувийн аюулгүй байдал болон ариун цэврийн шаардлагатай арга хэмжээг ягштал мөрдөнө гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.

 

Саналаа өгөхөөр ирсэн болон санал авах байранд ажиллаж байгаа бүх хүн амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөн, ариутгагч хэрэглэх бөгөөд тухайн байр руу орохоос өмнө биеийн халуунаа шалгуулах юм байна.

 

Одоогоор тус улсад COVID-19 вирусийн халдварын тоо 10 мянгыг давсан бөгөөд өвчний улмаас 222 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өмнөд Солонгос улсад олон мянган Монголчууд ажилгүй мөнгөгүй хүнд хэцүү нөхцөлд зовж амьдарч байна.
2020-04-23
Aidasgui irged ni taivan.saihan hiij bnaa
2020-04-16