Б.Отгонсүх: Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн замын ажил эхэллээ
2020-04-15

 

Нийслэлээс 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг болох Азийн хөгжлийн банкнаас санхүүжиж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгийн авто машины орц, гарцтай холбоотой газар чөлөөлөлтийг хариуцах, санал боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэгт НЗДТ-ын хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс, төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтэс, газар зохион байгуулалтын алба болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцлоо.

 

 

 

 

Ажлын хэсгийн хурлаар дээрх замын ажилд 26 нэгж талбар өртсөнөөс 14 иргэний газрыг нөлөөллөөс гаргаж, 12 иргэний газарт нөхөн олговор олгохоор хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд нэг иргэнтэй зөвшилцсөн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. Хурлын төгсгөлд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх холбогдох албаныханд газар чөлөөлөлтийн ажлыг яаралтай дуусгах, шинээр тавигдаж буй авто замын ажлыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.Мөн эрсдэлтэй цаг үед халдвар хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах чиглэл өглөө.

 

 

Shuud.mn
Сонин хачин
СХД 19 р хороо:
Жишиг эмнэлэг барих явцдаа хүнд машин механизм нэвтрүүлэх гэж үйлээ үзсэн барилгачид ч мэдэж байгаа даа, Асуул даа тэднээс,, Эмнэлгээсээ 50м Алхаж очоод үзчих,,
2020-04-15
СХД 19-р хороо:
Хойд төв засмал замаас СХД-ийн эмнэлэг рүү эргэх уулзвар дээр явган хүний зам хаагаад, авто зам руу 2 метр түрж барьсан Дан байшингийн эзнийг олж зам чөлөөл. Авто замын түгжрэл үүсгэж, явган зорчигчдын амь насанд аюул учруулсаар олон жил боллоо шү
2020-04-15
irgen:
Mongol barilgachidaa harj yzeh heregtei, zalin mongo ni ymar baidag um boldoo…haluun hyuitend hiij byteej baigaa hymyysee harah heregtei, saihan l medee baina
2020-04-15