Шатахууны үнийг буурсан түвшинд барина
АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2020 он гарсаар дэлхийн түүхий тосны олон улсын бирж дээрх үнэ 72 ам доллараас доошоо буусан байна. Нэг сараас дөрвөн сар хүртэл үнэ буурсаар иржээ.
Манай улсын тухайд ОХУ-аас нийт бүтээгдэхүүнийхээ 95 хувийг, таван хувийг нь БНСУ,БНХАУ зэрэг улсаас нийлүүлдэг. Нэгдүгээр сард АИ92 авто бензин литр тутамдаа 1830 төгрөгний үнэтэй байжээ. Харин гуравдугаар сард үнэ нь 58 доллараар буурч, импортлогдсон байна. Үүний дагуу ханшийн зөрүү тооцож нэг литрийг 50 төгрөгөөр хямдруулсан.
Харин гуравдугаар сарын 25-ны өдөр үнэ нь тонн тутамдаа 192-200 ам доллароор буурч орж иржээ. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 13 өдрөөс эхлэн шатахууны үнийг буулгасан байна. Улсын хэмжээнд бүх шатны ШТС-уудад шатахууны үнийг буулгажээ. Цаашдаа шатахууны үнийг буурсан түвшинд барихаар ажиллаж байгаа юм байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ