COVID-19: Косовогийн иргэд өдөрт 1,5 цаг л гэрээсээ гарч болно
2020-04-15

COVID-19 вирусийн тархалтыг хязгаарлах үүднээс иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шинэ арга хэмжээнүүдийг Косовод хэрэгжүүлж эхэлжээ. 

 

Regnum агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын гуравныг хүртэллх хугацаанд Косовогийн бүх иргэд гадаа 1,5 цагаас дээш хугацаагаар гарахыг хориглосон шийдвэрийг тус улсын Эрүүл мэндийн сайд Арбен Вити гаргасан байна. 

 

Түүнчлэн олон нийтийн газарт иргэд хоорондоо 1,5-2 метрийн зай барих шаардлагатай аж. Энэхүү шийдвэрийг зөрчвөл захиргааны хариуцлага тооцож, торгууль ноогдуулах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин