Өндрөөс үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ
2020-04-15

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Ногоон хотхон” хорооллын 103 дугаар 5 давхар байрны дээврээс эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага 52020.04.14-ний өдрийн 15:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:51 цагт очиж, 5 минут ажиллаж, тус аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн М /21 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин