Үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэлээ
2020-04-15

Үндсэн хуулийн цэц өнөөдөр /2020-4-15/ хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд,“Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

 

  1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө батлагдсан боловч одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэх боломжгүй байна гэсэн  нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Цэц ийнхүү маргаан үүсгэсэн билээ.

 

Үндсэн хуулийн цэц маргааныг хянан хэлэлцээд, дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийг хязгаарлаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргав.

 

Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тус заалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
eruu:
Mungu hurunguur zodoj gishuun bolson nuhud . zunuh nasruugaa hazaij yvaa hugshid yaj huuli oilgoj uls oron irgediin sn shnii tuluu setgej chadah bilee? Turiin inder barij tulmaa l duurgeh gesen olonh bgaa uchiraas uursduu ch huuli zurchuud suuj bgaa busuu?
2020-04-16
zochin:
ene xeden xuuxeldei shig ulaan homrog omsson sugnuud yu shuudex ve dee
2020-04-15
zochin:
ene xeden xuuxeldei shig ulaan homrog omsson sugnuud yu shuudex ve dee
2020-04-15
irgen:
delhiin tyyhend baihgui ichmeer zorchil ter mulguu hymyys hen be , ter yeiin ih hural uu???? Naad archaagui hesere avch hayaj zasaj zalruulaach ynen mulguu hymyys huulind orolzoh umaa
2020-04-15