Трамп: АНУ халдварын оргил үеийг давлаа
2020-04-16

 

 

АНУ COVID-19 вирусийн халдварын шинэ тохиолдлын тоогоор оргил үеэ давсан гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, Америкийн захиргааны шийдэмгий стратеги сайн ажиллаж, Нью-Йорк хотод халдварын шинэ тохиолдол буурч, Детройт болон Денверт нэг түвшинд үлдсэн бол Вашингтон, Балтимор, Филадельфи, Сент-Лиусд ахиц гарах шинж тэмдэг ажиглагдсан гэнэ. Мөн Хьюстон болон Шинэ Орлеанд халдварын тохиолдол шинээр илрэх нь буурч байгаа аж. Цар тахалтай тэмцэх ажил үргэлжилж байгаа, гэхдээ нөхцөл байдлын мэдээллээс харахад шинээр халдвар бүртгэгдэх тохиолдлоороо үндэсний хэмжээнд оргил үеэ давсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. 

 

Түүнчлэн ойрын өдрүүдэд АНУ-ын 50 мужийн 29-д нь өмнө нь тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлана гэж Трамп мэдэгдлээ. Дөрвдүгээр сарын 16-ны өдөр АНУ-ын Холбооны Засгийн газар мужуудын захирагчдад хязгаарлалтын цуцлах, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхтэй холбоотой зөвлөмж хүргүүлэх гэнэ.Ингэснээр АНУ-ын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт тавдугаар сарын нэгнээс өмнө хориг хязгаарлалтууд цуцлагдана гэж Трамп онцолсон байна.

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр АНУ-д COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 632 мянга давсан бол 27 мянга гаруй хүн нас баржээ.

 

Эргэн сануулахад, шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн халдварын дэгдэлт 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод бүртгэгдэж, улмаар дэлхийн бусад орнуудад тархан, ДЭМБ энэ өвчлөлийг цар тахал хэмээн зарласан юм. Сүүлийн үеийн мэдээллээр дэлхий даяар хоёр сая гаруй хүн вирусийн халдвар авснаас 130 мянга гаруй хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Харин тийн
2020-04-19
Zochin:
Hytdiinh unen. ANU ch hudlaa bh aa odoohondoo
2020-04-17
Зочин:
Маш их орон гаран хүн юүмдаа. Тэр агуу гээд байгаа гүрэн сод хүмүүсээсээ сонгож сонгож хамгийн мундаг хүнээ гаргасан гэж бодхоор Америк гэдэг ийм л хүмүүсийн орон юүмдаа
2020-04-17
Харин тийн
Зочин:
Маш их орон гаран хүн юүмдаа. Тэр агуу гээд байгаа гүрэн сод хүмүүсээсээ сонгож сонгож хамгийн мундаг хүнээ гаргасан гэж бодхоор Америк гэдэг ийм л хүмүүсийн орон юүмдаа
2020-04-17
11 сард Ерөнхийлөгчийн сонгууль болно тэрнээс өмнө эдийн засгаа сэргээж авах гээд яараад байх шиг , дэмий дээ , яарвал даарна , тэрнээсээ эс юм болно , бүүр даамжрана , өшөө сайн тэсэх хэрэгтэй
2020-04-16
зочин:
Юу л бол доо.
2020-04-16
Зочин:
Энэ арай л яарсан ш йдвэр байна даа
2020-04-16
Зөвхөн өчигдөр гэхэд л 24 цагийн дотор 2500 гаруй хүн урд өдөр нь 2379 хүн нас барсан байхад хорио хязгаарлалтыг бууруулна гэдэг чинь юү гэсэн үг юм болоо
2020-04-16
Зочин:
НАЙЗ ИХ ЯАРЧ БАЙХ ШИВ. БОЛООГҮЙ
2020-04-16
Зочин:
Энэ арай бишээ дахьж сайн хянах хэрэгтэй дээ дэлхий даяар хунд байдалд орох нь дээ онцгой анхаарах л болж байна даа
2020-04-16
americ arail yaraad bna. Tramp ah budaand shunasan huuhed shig aashlah yum. ediin zasag n humagdaad hyatadaas dooshoo orchihno gej sanaa zovood bga yum bolov u da
2020-04-16
T:
Yu l griad bna da Unuudur hamgiin ih buyu 30 garan Myanga nemegdej baihad Hamgiin ih nas barsan bna shuu de unuudur Busimess neevel tegeed l bas l hetsuudeh baih da Burhan urshuuh boltugai
2020-04-16