Fox News: COVID-19 вирус Уханий лабораториос гаралтай
2020-04-16

 

Шинэ төрлийн титэм вирус Хятадын Ухань хотын лабораториос үүсэлтэй бөгөөд анхны өвчтөн нь энэ лабораторийн ажилтан байсан гэж Америкийн Fox News агентлаг эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр тулгуурлан дамжуулжээ. 

 

Fox News телевизийн мэдээлснээр, анхлаад вирус сарьсан багваахайнаас хүнд дамжсан бөгөөд халдвар авсан хүн хотын хүн ам дунд тараасан гэнэ. 

 

Түүнчлэн, вирусийн халдвар анх гарсан гэгдэх Ухань хотын зах дээр хэзээ ч сарьсан багваахай зарж байгаагүй, эх сурвалжуудын өгүүлснээр Хятадын эрх баригчид Уханийн вирус судлалын хүрээлэнгийн  лаборатори руу чиглэсэн анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд вирусийн үүслийг хүнсний захаас гаралтай гэж мэдээлэл тараасан хэмээн Fox news мэдээлжээ.

 

Энд дуулгахад, дэлхий даяар тархсан вирусийн дэгдэлтэд Хятадын вирус судлалын лаборатори буруутай гэсэн таамаглал олонтаа гарч байсан юм. Тухайлбал,  2018 оны нэгдүгээр сард Хятад дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд Уханийн вирус судлалын хүрээлэнгийн лабораторийн аюулгүй байдал хангалтгүй түүнчлэн Хятадын эрдэмтэд сарьсан багваахайнаас халдварладаг титэм вирусийг судлах эрсдэлтэй ажил хийж байгаа талаар  сэрэмжлүүлж байсан гэж Washington Post мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Fort Detrick Lab – Greenspring retirement- e-cigarette July 2019 Peter Forster type A 2020
2020-04-18
Fort Detrick Lab – Greenspring retirement- e-cigarette July 2019 Peter Forster type A 2020
2020-04-18
3345:
Тэнэгт
2020-04-17
Хэн Нэгэн:
Covid-19 нь Donald Trump буюу АНУ ын эсрэг гаргасан бактерлогийн дайн юм аа. Donald Trump өмнө нь хятадтай худалдааны дайн эхлүүлж татварын хэмжээг эрс нэмэгдүүлж хятадын санхүү эдийн засагт хохирол учруулсны улмаас уг үйл явц нь цаашлаад бактерлогийн дайныг эхлүүлсэн байдаг юм аа. Хамгийн наад захын жишээ нь хятадын том копаниудын нэг болох Huawei компанийг худалдааны зах зээлээс зайлуулахын тулд бүх хангамж нийлүүлэлтийг зогсоон Huawei компанид том цохилт өгсөн гэх мэт. Энх тайван цаг үед зэвсгийн наймаа бус бактерлогийн дайн болон эдийн засгийн дайн нь голчлох дайны хэрэгсэл мөн юм аа
2020-04-17
3345:
Тэнэгт
zochin:
ugaasaa covid 19 bol hujaagiinhshdee Tramp zuv helsen.buzariin ymnuud delhii buzarlaad.
2020-04-17
zochin:
Fort Detrick Lab – Greenspring retirement- e-cigarette July 2019 Peter Forster type A 2020
Энэ мэдээлэл ч харин Үнэн байх шүү. Хэрвээ сарьсан багваахайнаас тарсан бол урьд өмнө гарч байхгүй яасан юм бэ? Би Хятадын лабораториас ажилчдын ариун цэвэр хамгаалалт хангалтгүй байсан учраас тарсан. Яг хэн гэдэг хүнээс хамгийн анх вирус илэрсэн бэ гэдэг одоо хүртэл тодорхойгүй гэдэг нь бас л учиртай. Хятадууд тэр хүнээ нууцлаад байгаа юм биш үү?
2020-04-16
Fort Detrick Lab – Greenspring retirement- e-cigarette July 2019 Peter Forster type A 2020