УИХ-ын чуулганы хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
Монгол Улс 160 мянган тонн төмс тариалдаг. Гэтэл бүгд Жаргалантын төмс юм байна. Хотын гадна, хотод ойрхон газруудад хэрэгцээний ногоог тарьж байгаа. Үүнд хяналт тавих хэрэгтэй. Усанд бодис хийгээд ургуулж байна. Улаанбаатарын хотын хоолны газруудаар идэж байгаа ихэнх ногоо нь тэр. Хотын иргэн тойронд ямар аргаар ногоо ургуулж байгаа талаар анхаарал тавих хэрэгтэй. Давхар муутгахгүй байх бодис хийж байна. Дотооддоо тарьж ургуулаад байгаа ч гэсэн үр нөлөөгөө өгөхгүй байна. Зарим аж ахуйн нэгжүүд монголын төлөө бор зүрхээрээ хүнсний ногоо тариалдаг. Гэтэл тэдний хөлс хөдөлмөрийг завсраар нь ченжүүд шулж байна. Банкинд хадгаламж хийгээд хүүг нь идээд байгаа баячууд шиг хүний хөдөлмөр шулсан ченжүүдийг зогсоо.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Монголын хүнсний ногооны хэрэгцээний 30 хувийг Сэлэнгэ аймаг үйлдвэрлэдэг. Гэтэл тариалалт буурсан байгаа. Энэ нь өөрөө нүсэр бизнес. Эдэнд бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Дотооддоо тариалж байгаа ногоог гаднаас оруулж ирэх шаардлага байхгүй. Бодит амьдрал дээр сангийн дэмжлэгийн шалгуур өндөр, олон материал бүрдүүлэх асуудал гардаг. Ногоочдод энэ нь хүндрэлтэй байдаг. Тиймээс зээлэнд хамрагдах шалгуурыг нь багасгах, борлуулалт дээр нь ХХААХҮЯ-наас бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч, үг хэлсний дараагаар санал хураалтыг гар хүргэж явууллаа. “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Тэжээлийн болон ургамлын тосны үрийн импортын татварыг тэглэнэ
10:45 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Хуулийн төсөлд төмс, байцаа, шар лууван гэж заажээ. Төмс шаардлага байна уу. Манай улс энэ жил 1000 га-д сонгино, 200 га-д сармис тариална. Үүн дээр үрийг оруулж ирэх шаардлагатай. Бидэнд хүлэмжийн нарийн ногоо гарцаагүй шаардлагатай байна. Хүлэмжийн нарийн ногооны үр, навчит ногооны үрийг төлөөлүүлэх боломж байгаа юу.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун:
-Энэ хуулийн зорилго үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах зорилготой. Тиймээс өмнө нь Монгол Улсаа хангаж байсан хүнсний ногоонуудыг авахаар тусгасан. Монгол Улсаа хангаж байсан импортын барааны бүх төрлийн хүнсний үрийг тэглэнэ. Мөн тэжээлийн ургамал, тосны ургамлын үрийг тэглэнэ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
-Төмсний булцуу оруулж ирэх шаардлага, хэрэгцээ байгаа. Хаврын тариалалттай холбоотой цардуул үйлдвэрлэх үрийг авах шаардлагатай байгаа. Тийм учраас төмсний үрийг тусгасан. Хүнсний ногооны тариалалтыг энэ жил 1000 га-гаар нэмэгдүүлнэ. Хүлэмжийн нарийн ногоо онцгой анхараал татаж байгаа. Нарийн ногооны 3/1-ийг л бид тариалж, бусдыг нь импортоор авч байгаа.
10:20 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулан батлав. Өнөөдрийн хуралдаан УИХ-ын дэгд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр явагдаж байгаа. УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн дарга, байнгын хороодын дарга нар сууж, бусад гишүүд хуралдааны танхимуудад хуваагдан сууж, цахимаар хуралдаж байгаа юм.
Хуралдааны эхэнд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
Н.Энх