Шатахууны үнэ буурсан ч хүнсний үнэ өссөөр байна
2020-04-16

 

Шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурч, АИ-92 шатахуун 1500, АИ-95 шатахуун 2050 төгрөг дизель түлшээ 2150 төгрөгөөр ШТС-ууд борлуулж байна. АМГТГ-аас хийсэн мэдээллээр энэ он гарсаар дэлхийн түүхий тосны үнэ олон улсын биржид 72 ам доллараас доошоо буусан байна.  

 

Манай улсын тухайд  ОХУ-аас нийт бүтээгдэхүүнийхээ 95 хувийг, таван хувийг нь БНСУ,БНХАУ зэрэг аас нийлүүлдэг. Нэгдүгээр сард АИ92 авто бензин литр тутамдаа 1830 төгрөгний үнэтэй байжээ. Харин гуравдугаар сард  үнэ нь 58 доллараар буурч, импортлогдсоноор  тухайн үедээ  нэг литрийг 50 төгрөгөөр хямдруулж байсан.

 

Харин гуравдугаар сарын 25-ны өдөр үнэ нь тонн тутамдаа 192-200 ам доллароор буурч орж иржээ. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 13 өдрөөс эхлэн шатахууны үнийг буулгаад байгаа нь энэ. Өнөөдрийн энэ буурсан ханш хангалтгүй гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо мэдэгдэл хийж байсан. Тус холбооны тооцоолсноор шатахууны үнийг литр тутамд 500-6550 төгрөгөөр хямдрулах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Учир нь олон улсын биржид газрын тосны үнэ цаашид ч буурах хандлагатай гэж үзэж байгаа юм билээ.

 

Шатахуунаа 100 хувь импортоор авдаг манай улсын хувьд олон улсын зах зээлд төдийгүй дотооддоо үнэ ханш нь буурч байгаа нь эерэг үзүүлэлт. Өмнөх жилүүдэд олон улсын биржид шатахууны үнэ буурсан ч манайд энэ нь нөлөөлдөггүй байлаа. Тиймээс л шатахууны үнийг буурах бус өсгөхгүй байхад хангалттай гэсэн зах зээлийн зарчим үйлчилж ирсэн. Харин коронавирусийн цар тахлын халдвар дэгдсэн энэ үед олон улсад газрын тосны ханш унахын хэрээр манайд тодорхой хэмжээгээр нөлөөллөө. Гэхдээ өмнөх жилүүдэд шатахууны үнэ өсөхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай байсан. Харин өнөөдөр шатахууны үнэ буурсан ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй л бол боллоо гэсэн сэтгэлгээ зонхилж байгаа нь үнэн.

 

Наанадаж, такси ч километрийн 1000 төгрөгөөс буулгахгүй байгаа.  Нөөцийн махны төрийн зохицуулалтаар бэлтгэгдэн, худалдаалагдаж байгаа. Үнэ нь ч мөн адил,төрөөс тогтоосон ханшаар. Харин бусад бараа таваарын тухайд зах зээлийн зарчмаараа явж байна. Тэр дундаа цар тахлын энэ үед гурил, будааны, элс чихэр, ургамлын тос гээд өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдсээр ирсэн. Үүнийг нийслэлийн статистикийн газраас гаргасан энэ 7 хоногийн өргөн хэрэглээний хүнсний үнийн дүнг баталж байна.  Статистикаар:

 

Үхрийн цул мах14500 төгрөг

 

2020 оны 04 дүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9748 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11932 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 148 төгрөгөөр (1.3%), үхрийн цул махны үнэ 103 төгрөгөөр (0.8%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 33 төгрөгөөр (0.3%), хонины цул махны үнэ 273 төгрөгөөр (2.9%) тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөгөөр худалдаалж байна.

 

Дээд гурил 1390-1500 төгрөг

 

2020 оны 04 дүгээр сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1400-2000 төгрөг, 1-р зэргийнх 1179-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1400 төгрөгийн үнэтэй байна. “Хархорин” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр худалдаалж байна.

 

Хүнсний ногоо: Монгол байцааны үнэ 11.5 хувиар өсчөө

 

2020 оны 04 дүгээр сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.0 хувиар өсч 956 төгрөгөөр, монгол байцаа 11.5 хувиар өсч 2141 төгрөгөөр, монгол хүрэн манжин 2.5 хувиар өсч 2062 төгрөгөөр төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

Цаашид ч өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ ханш зах зээлийн зарчмаараа явагдана. Харин үүнд төр, засгаас нийлүүлэлтэд нь анхаарснаар үнийг хөөрөгдөхгүй байх магадлалтай. Түүнээс бус барааны үнийг нэмэгдүүлж болохгүй гэж цаасан дээр мянга тамгалаад амьдрал хэрэгжихгүй шийдвэр.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Ишш гөлөг минь дээ.:
Түүхий нефть 2 дахин хямдрахаар бензин 2 дахин хямдрана гэж бодоо юу. Нефтийг бензин болгодог үйлдвэрийн зардал, оруулж ирж зардаг компаниудын зардал гэж бий тэр нь бүтээгдэхүүний гарц борлуулалт буурч байгаа учраас нэгж тутамдаа өсч байгаа. Залбираад хүрт, пүүжгээ минь. Гөлөг гэдэг нь энхрийлсэн утгатай шүү хахаха.
2020-04-17
к к к, та ямар нийгэмд амьдраад байна?:
Үнийг зах зээлийн нийгэмд эрэлт хэрэгцээ л шийдвэрлэнэ. ЗГ нөлөөлөх ямарч үнэслэлгүй. Хэрэв тэгвэл СОЦИАЛИЗМ болно, ардчилсан Тонгол иргэд ээ !!!
2020-04-17
ярьдаг гахай минь дээ.:
Түүхий нефтийн үнэ 2 дахин буурахаар бензиний үнэ 2 дахин буурдаг гэж бодоо юу. нефтийг беэзин болгодог үйлдвэрийн зардал буурахгүй шдээ, бас импортлогч компаниудын зардал нэг литр тутамдаа өснө шүү дээ, борлуулалт нь буурч байгаа болохоор. зүгээр залбирч хүртээд пүүжгээгээрээ халтуураа хайгаад яв чи хаха
2020-04-17
зочин:
Монгол улсын засгийн газар хүнсний бараа мах ногооны үнийг бодлогоор хурдан хямдруулж өгөөчээ.
2020-04-17
ШИНЭ ЭВСЭЛД САНАЛАА ӨГНӨ
2020-04-16
Энэ 76 -г дахин бүү сонгоорой . БИД бүх зүйлээ ЭД нарт дээрэлхүүлээд хоосон хонохдоо тулж байна . Эд мөнгө өгвөл аваарай ТЭР бол таны мөнгө. Харин сонголтоо өөр хүнд өгаөрөй !!!
2020-04-16
zochin:
Тэгээд шинэ гэж хэнийг хэлээд бна.
2020-04-16
Zochin:
Takcinuud unee buulgaach shulaachid
2020-04-16
зочин:
чиний хүссэнээр болдог юм уу амар юм болох нь
2020-04-16
irgen:
odoo ochigdriin baidlaar barrel neft 20 dollar bolson…. mongoliin hynsniihen er ni benzinii une yarihaa bolioch, …hynsend mongold tohiroogui une zohiochihson , tegeed ch naad zardag hynsee harchih gadnii ornuudad bol amtanii hool bolgomoor chanargui huuchirsan hyns zarj baina, tor odoo yniin zohizuulalt hiimeer um eroosoo !!!!!!
2020-04-16
Зочин:
1 барель нефть 72 доллар байхад манайд 1 летр А92- 1830 төгрөг байлаа. Одоо дэлхийн зах зээл дээр 1 барель нефть 30 доллар болжээ. Зах зээлийнхээ хуулиар бол манайд 1 летр А92 900 төгрөгөөс доош байх боломжтой байна 350 төгрөгөөр буурах биш 900 төгрөгөөр буурах боломжтой байна
2020-04-16
Ишш гөлөг минь дээ.:
Түүхий нефть 2 дахин хямдрахаар бензин 2 дахин хямдрана гэж бодоо юу. Нефтийг бензин болгодог үйлдвэрийн зардал, оруулж ирж зардаг компаниудын зардал гэж бий тэр нь бүтээгдэхүүний гарц борлуулалт буурч байгаа учраас нэгж тутамдаа өсч байгаа. Залбираад хүрт, пүүжгээ минь. Гөлөг гэдэг нь энхрийлсэн утгатай шүү хахаха.
ярьдаг гахай минь дээ.:
Түүхий нефтийн үнэ 2 дахин буурахаар бензиний үнэ 2 дахин буурдаг гэж бодоо юу. нефтийг беэзин болгодог үйлдвэрийн зардал буурахгүй шдээ, бас импортлогч компаниудын зардал нэг литр тутамдаа өснө шүү дээ, борлуулалт нь буурч байгаа болохоор. зүгээр залбирч хүртээд пүүжгээгээрээ халтуураа хайгаад яв чи хаха
Зочин:
Манайд бол бух юм эсрэгээрэй байгаа шуу дээ уунийг оорчлох нэг арга бол сонгуульдаа идэвхтэй оролцож сонгуулийн шинэчлэл хийх явдал шуу одоо энэ хуучин хэд бол юу ч хийхгуй шуу шинэ хучин гаргаж байж л оорчлолт гарна шуу ард иргэдээ
2020-04-16
zochin:
Тэгээд шинэ гэж хэнийг хэлээд бна.
ДЭДҮК:
Т1 үүдээ, 92 оо нэмээд ДТ ээ буулга
2020-04-16
зочин:
чиний хүссэнээр болдог юм уу амар юм болох нь