COVID-19: Буриадад халдварын тохиолдол 103 болжээ
2020-04-16

Буриадад COVID-19 вирусийн халдвар хурдацтай нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 16-ны өглөөний байдлаар халдварын тохиолдол 103-д хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, анхны тохиолдол гарснаас хойш нийт 103 батлагдсан тохиолдол гарснаас хоёр хүн нас барсан байна. Эмнэлэгт 75 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 24 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

 

"2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар эмнэлэгт 15 хүүхэд COVID-19 вирусийн халдвартайгаар хэвтэж байна. Тэдний биеийн байдал хэвийн байгаа бол насанд хүрсэн нэг хүн уушгины хиймэл амьсгалын аппаратанд залгагдсан" гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

 

Энд дуулгахад, ОХУ даяар вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Орост нэг хоногийн дотор 3400 шинэ тохиолдол илэрчээ.

 

Тахал дэгдсэнээс хойш ОХУ-д хоёр мянга гаруй хүн эдгэрсэн бол 198 хүн нас барсан байна. Мөн 1.5 сая гаруй хүнийг COVID-19 вирусийн шинжилгээнд хамруулсан бөгөөд Орос даяар 370 лаборатори энэ төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин