Ж.Амгалан: Амны хаалт зүүгээгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно
2020-04-16

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр "Амны хаалт зүүгээгүй иргэдэд арга хэмжээ тооцох тухай тодорхой мэдээлэл өгье. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2-т гамшгаас хамгаалах талаар иргэний хүлээх үүргийг тодорхой заасан байгаа. 

 

37 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг

 

37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

 

37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах гэж заасан байгаа. Энэ хуулийн заалтыг Зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т зааснаар иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Энэхүү торгуулийн арга хэмжээг цагдаагийн байгууллага, цагдаагийн олон нийтийн байцаагч, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий мэргэжилтнүүд оногдуулах зохицуулалттай.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Онцгой байдлын Шуурхай штабаас тусгаарлалтын байрнаас гарч байгаа иргэдэд хэрхэн хяналт тавих, шилжүүлэх журам гарсан. Монгол гэрт иргэн өөрийгөө хэрхэн тусгаарлах, хашаа байшин, нэг өрөөнд ам бүл олуулаа амьдардаг иргэд өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ гэдгийг нэмэлтээр боловсруулж оруулсан.

 

Цахим сүлжээгээр тархаад байгаа 13 иргэн эрэн сурвалжлагдаж байна гэдэг ор үндэслэлгүй ташаа мэдээлэл. Улаанбаатар хотод хаягийг нь тодруулж байгаа 7, хөдөө орон нутагт 4 иргэн байна. Эдгээр 11 иргэн хаяган дээрээ амьдарч байгаа. Харин Баян-Өлгий аймагт 2, Завхан аймгаас 1, Улаанбаатар хотын 2 иргэн хаяг бичсэн газраасаа өөр газар очиж өөрийгөө тусгаарласан үйлдэл гарсан" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Коммунистууд Хорих торгохоос илүү хүмүүсээ шинжилгээнд хамруулаач ээ.
2020-04-17
Бороохойдох эсвэл 100 к байх хэрэгтэй
2020-04-17
Амны хаалтаа зүүгээгүй бол торгох нь зөв. Мөнгөгүй бол баривчлах эсвэл гудамж талбай цэвэрлүүлэх маск оюулж заруудаа зэргээр 100 к ямар нэгэн аргаар авах л хэрэгтэй.
2020-04-17
Зочи:
Жаахан амьдралд нийцсэн хөрсөн дээр буусан юм ярилдаа
2020-04-16
Иргэн:
100000 -тай хун ховордоо, наадах чинь хэрэгжихгуй, ухаалаг шийдвэр биш байноо гэж..
2020-04-16
Амны хаалтаа зүүгээгүй бол торгох нь зөв. Мөнгөгүй бол баривчлах эсвэл гудамж талбай цэвэрлүүлэх маск оюулж заруудаа зэргээр 100 к ямар нэгэн аргаар авах л хэрэгтэй.
Зочин:
Нугалаа Сампилууд болоод хувирваа гэж
2020-04-16
Зочин:
бороохойдоол явчих уу
2020-04-16
mongoo ihesgee 250000 bolgoo amgalan hurandaa
2020-04-16