Онлайн ганцаарчилсан тэмцээний аваргууд тодорлоо
2020-04-17

 

Спортын уралдаан тэмцээнийг дэлхий даяар зогсоогоод байгаа ч шатарчид хил хязгаарт баригдалгүй, хууль журмыг зөрчихгүйгээр тэмцэлдсээр байна. Үүний хүрээнд Монголын шатрын холбооны онлайн ганцаарчилсан болон багийн тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

 

Ганцаарчилсан 2-р тэмцээний нээлттэй ангилалд 162 шатарчин оролцсоноос Олон улсын мастер Д.Батсүрэн түрүүлж, Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Т.Мөнхзул нар удаах байрт шалгарав. Д.Батсүрэн 1-р тэмцээнд гуравдугаар байрт шалгарсан амжилтаа ийнхүү ахиуллаа. Харин эмэгтэйчүүдээс Олон улсын мастер Т.Мөнхзул тэргүүн байрт шалгарсан бол спортын дэд мастер Н.Наран-Эрдэнэ, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Энхсаран нар удаалжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин