Владимир Путин, Ши Жинпин нар цар тахлын талаар ярилцжээ
2020-04-17

Цар тахлыг тойрсон нөхцөл байдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй ярилцжээ. 

 

Тэд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр утсаар ярилцсан бөгөөд энэ үеэр Оросын Ерөнхийлөгч Хятад дахь тахлын нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэгдсэн БНХАУ-ын арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлсэн гэж Вести мэдээлсэн байна. 

 

Дэлхий дахинд COVID-19 вирус үүссэн талаар цаг тухайд нь мэдээлээгүй гэж БНХАУ-ыг буруутгаж байгааг үр ашиггүй оролдлого хэмээн Путин онцолжээ. Мөн талууд цар тахалтаөй тэмцэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон байна.

 

Энэ нөхцөлд харилцан дэмжлэг үзүүлэх нь хоёр орны онцгой түншлэлийг илтгэнэ гэж талууд онцолсон талаар Вести мэдээллээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин