Г.Занданшатар: Хэрэг хэлэлцээгүй, хууль хэлэлцэж байна
2020-04-17

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцууллаа. Дараагаар нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт төслийг танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-90 оноос өмнө ёс суртахуунтэй, хүнлэг хүмүүс байсан. Үүнээс цааш ёс суртахуунгүй болсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг муу байсан. Өнөөдөр өөр түвшинд очсон. 30 жил бодлого ярьсан, хөтөлбөр хэрэгжүүлсэн МАН-ын алдаа. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйл ярина. Хууль хэлэлцэж байна. Хэрэг хэлэлцээгүй. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Бид ойлголтоо нэг болгох хэрэгтэй. Энэ бодлогын залгамж чанарыг алдагдуулж байгаа нь улс төрийн намуудтай холбоотой. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин