COVID-19: АНУ-ын гурван мужид хөл хориог эсэргүүцсэн жагсаал болжээ
2020-04-17

 

Дэлхий даяар цар тахал тархаж, улс орнууд өөрийгөө тусгаарлах болон хөл хорионы дэглэм тогтоосоор байгаа юм. 

 

Халдварын тархалтыг хязгаарлах үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг улс орон бүрт харилцан адилгүй мөрдөж байна. Мөн хязгаарлалтын үед орлого нь тасалдсан иргэд энэ төрлийн хоригт ихээхэн тааламжгүй хандаж байгаа бол америкчууд дургүйцлээ илэрхийлэн жагсаал зохион байгуулжээ. 

 

Тодруулбал, өөрийгөө тусгаарлах дэглэмийн нөхцлүүдийг зөөлрүүлж, байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал лхагва гаригт Мичиган, Кентукки, Юта гэсэн гурван мужид болсон талаар  USA Today мэдээллээ.

 

Эдгээрээс хамгийн том эсэргүүцлийн жагсаалыг Мичиганы нийслэл Ленсинг хотын оршин суугчид зохион байгуулсан байна. Жагсаалд олон мянган хүн машинтайгаа оролцож, тусгаарлалтын горимыг цуцлахыг шаардсан зурагт хуудас машиндаа бэхлэн, мужийн захиргааны байр болон захирагчийн офисыг цуваагаар тойрон эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ арга хэмжээний улмаас хотын захиргааны байрнаас 1,5 км орчимд замын түгжрэл үүссэн байна. 

 

Харин өнгөрсөн долоо хоногт хөл хорионы шаардлагыг чангатгасан, Мичиган мужийн захирагч Гретчен Уитмер жагсагчдыг машинтайгаа явсан тул хөл хорио зөрчөөгүй гэж үзжээ. 

 

Харин Кентуккид зуу орчим жагсагч захирагч Энди Беширийн ажлын байрны цонхон доор цугларч, энэ үеэр иргэддээ хандан мэдэгдэл хийх гэж байсан захирагчийн мэдэгдлийг тасалдуулахыг оролдон дуу дуулж, хашгиралдаж байсан гэнэ. 

 

Юта мужийн Сент-Жорж хотод олон зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид утгийн захиргааг цуваагаар тойрч, хөл хорионы улмаас хаагдсан байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхийг шаардсан байна. Тэд болон ойрын хүмүүс нь цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээний улмаас ажилгүй болсон гэж жагсагчид өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hg:
Manai uls dotroo korono bhgui yum chini hul horio.hudulguun. Ajil alba zogsooj edin zasgaa unagah hereg bhgui shd. Tegj ajillaj bga uls oron bn shu de .
2020-04-20
Уншигч:
Энэ нөхөр ч өөрөө л бичсэн замаараа аялах байх даа хөөрхий.
2020-04-19
Зочин:
АНУ-г дуурайх үзэлд хязгаар хэрэгтэйг хүмүүс зарим талаар ойлгож байх шиг. Ардчилал гэдэг ч бас хяналттай байх хэрэгтэй юм байна. Улс орон хил хязгаартай, ард иргэд нь чөлөөтэй зорчих эрхтэй ч хариуцлагатай байх хэрэгтэй юм байна. Эцсийн эцэст эрүүл мэндээ хаана ч явсан сахиж, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна. Аливаа улсад оршин сууж байгаа иргэдээ бүгдийг бүртгэж, харалсан иргадээ ч анхаарч байх хэрэгтэй юм байна.
2020-04-19
М:
Америкийг Магтаад бгаа хүмүүс иргэншлээ сольно уу.
2020-04-18
Vxexen dutaj de xeterxii ardchilaliin Gai garch bn
2020-04-18
монгол үхэр гэж бичиж байгаа хүн монголоор бичихээ боль. Яагаад үхрүүдийн хэлийг сураад үхэр ийн хэлээр яриад байгаан бэ! Ер нь бол зайл
2020-04-18
маш зөв:
Эрх чөлөө,ардчилрл нь чухал аа. Бид ч гэсэн ингэх хэрэгтэй .
2020-04-17
Монгол үхэр:
Хөл хориог эсэргүүцэж байгаа АНУ-д 4 сарын 14-нд 2380 15-нд 2579 16-нд 6080 хүн нас барж 3 өдрийн дотор 10000 гаруй хүн нас барлаа. Өчигдөр дэлхийн хэмжээнд 10588 хүн насбарсны 6080 нь амeрикт байлаа. Ийм л юм хүсээгүй бол гэртээ өлсөөд сууж бай
2020-04-17
маш зөв:
Эрх чөлөө,ардчилрл нь чухал аа. Бид ч гэсэн ингэх хэрэгтэй .
Монгол үхрүүд гэртээ өлсөж үхэхийг сонгосон. Оны эцсээр үхэж эхлэх байх. Харин корона хэдэн жилдээ алга болохгүй
2020-04-17
Hg:
Manai uls dotroo korono bhgui yum chini hul horio.hudulguun. Ajil alba zogsooj edin zasgaa unagah hereg bhgui shd. Tegj ajillaj bga uls oron bn shu de .
Уншигч:
Энэ нөхөр ч өөрөө л бичсэн замаараа аялах байх даа хөөрхий.
монгол үхэр гэж бичиж байгаа хүн монголоор бичихээ боль. Яагаад үхрүүдийн хэлийг сураад үхэр ийн хэлээр яриад байгаан бэ! Ер нь бол зайл