Ж.Бямбадоржийг ХЭҮК-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө
2020-04-17

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. 

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: 

 

-Монгол түмэндээ уучлаарай гээд хэлчихсэн бол болно. Боловсролтой царайтай хүмүүсийг нам дагуулж тавиад, хувийн эрх ашиг хөөсөн хүнийг тавьчихаар Монгол Улсын хөгжил асар их хойшилж байна. Ерөнхийлөгчийн цагаан цаас гэж нэг эмэгтэй хэлсэн. Ингэж монголоо доромжилж суухгүй. Бид Монголоо гэсэн хүнээ сонгох хэрэгтэй. Энэ баячуул өвчин Монголд орж ирсэн бол аль хэдийнэ зугатаасан байгаа. Хүний нутаг гэдэг дэндүү хүйтэн л байдаг. Монголд монголоо хайрладаг хүмүүс хэрэгтэй байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Хүний эрхийн комиссыг татан буулгавал ямар вэ? Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай. Өнөөдөр энэ албан тушаалд ямар хүн тавих нь хамаагүй, тавьсан байгууллагынхаа дохиураар явдаг. Одоо алуурчдыг өмгөөлөхөө болиорой, УИХ-ын дарга аа. Хохироосон хүний эрхийг яриад хохирогчийн эрхийг ярихгүй байна. Дүр эсгэсэн байгууллага Монгол Улсад гай болоод байна. МҮЭ гээд байгууллага байдаг. ажилчдадаа дуугардаггүй, нам засгийн төлөө дуугардаг. Настай хүн улс төрд орж, төрийн ажил хийж болно. Хамгийн гол нь хийх ёстой үйлдлээ хийх ёстой. ХЭҮК-ийг намын төлөө биш хүний төлөө ажилладаг болгох хэрэгтэй. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Шинэ хууль батлагдсанаар 5 гишүүн сонгон шалгаруулах болсноос өргөдлөө өгсөн. Хоёрдугаар нь, насны хязгаар болсон, гуравдугаар эрүүл мэндийн асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж өгсөн. Энэ хүн ХЭҮК-ийн хуулийг батлалцаж, шинэ түвшинд гаргасан ирэхэд үүргээ гүйцэтгэсэн. Ингээд санал хураалт явуулъя гэлээ. 

 

Гишүүдийн 61,4 хувийн саналаар ХЭҮК-ийн дарга, гишүүний үүрэгт ажлаас Ж.Бямбадоржийг чөлөөлөхийг дэмжлээ. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
shalihgvi muushigchin jinhene daldaga ovgon
2020-04-20
irgen:
Byambadorj gej oros gulug dald orj ashgyi dee.odoo bidnii erhiig hamgaalah hyntei boloh ni...
2020-04-17