Төрийн албаны сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулна
2020-04-17

 

Төрийн албаны зөвлөл энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Аймаг, нийслэл, дүүрэг,, сум дундын шүүхийн Тамгын газар зэрэг нийт 6 байгууллагын 1430 хүний албан тушаалын тодорхойлолтыг баталлаа. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид тавигдах албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага нэмэгдэж хүнд биш албан тушаалд нийцүүлж батлах болсон билээ.

 

УОК-ын чиглэл, ЗГХЭГ-ын саналын дагуу төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэв. Үүнтэй холбогдуулан яам агентлаг, аймаг, нийслэлийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлүүдтэй цахим хурлыг хийлээ. Цахим хурлаар улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдлын үед Тусгай шалгалтыг хэрхэн зохион байгуулах аргачлал, мэргэжил, арга зүйн зөвлөгөөг хүргүүлэв.

 

Төрийн албаны сул орон тоог нөхөх зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар зарлахтай холбогдуулан сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын захиалгуудыг нэгтгэв.

 

Төрийн байгууллагуудын хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг, Цалингийн нэгдсэн системтэй  холбохтой уялдуулан  Хүний нөөцийн удирдлагын системийн талаарх хэлэлцүүлгийн зохион байгуулав. Хэлэлцүүлгээр төрийн алба дахь бүрэлдэхүүн хөдөлгөөнийг нэг дороос, цаг алдалгүй хянаж, харилцан уялдаа холбоог сайжруулах системийн ач холбогдлыг талаар хэлэлцлээ.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед бодлогын инновацийг хөгжүүлэх чиглэлээр зарим ажлын эхлүүлж байна.

 

Онцгой нөхцөл байдлын үед буюу хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчинд төрийн алба хэвлэл мэдээлэл олон нийттэй хэрхэн харилцах, мэдээллийг хэрхэн ямар горимоор түгээх талаарх олон улсын сайн жишгийг судлан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ шалгалт худлаа шуу дээ битгий шоу хий аль эрт намын хумуусээ бэлдээд орууоах гэж байгаа шуу
2020-04-19