COVID-19: Шарапова теннисний цохиураа дуудлага худалдаагаар зарна
2020-04-17

 

Саяхан зодог тайлж байгаагаа зарлаж байсан Оросын алдарт теннисчин Мария Шарапова "Хил хязгааргүй эмч нар" буяны дуудлага худалдаанд 2019 онд ашиглаж байсан теннисний цохиураа тавьжээ.

 

Цохиуран дээр тэрбээр гарын үсгээ зурсан бөгөөд дуудлага худалдааны эхний үнэ 1,5 мянган доллар байх гэнэ. Цохиурыг зарж олсон мөнгийг COVID-19 вирусийн цар тахалтай тэмцэх үйлсэд зарцуулах юм байна.

 

Энд дуулгахад, Мария Шарапова мэргэжлийн теннисийг орхиж байгаа талаараа энэ оны хоёрдугаар сарын сүүлээр зарлаж байсан. Мөн Америкийн теннесчин Серена Уильямс шиг дахин спортод орохгүй хэмээн онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
САЙХАН БҮСГҮЙ.
2021-01-15