Л.Наранбаатар: З.Энхболдтой холбоотой дахин шинэ нотлох баримт дэлгэнэ

Эдийн засагч Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-2020 гуравдугаар сарын 18-ны өдөр АН-ын даргын зөвлөх З.Энхболд өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан. Мөн улс төрийн нөлөөгөө ашигласан байж болзошгүй гэсэн асуудлаар хууль хүчний байгууллагад хандсан ч шалгахгүй гэсэн хариу өгсөн. Хууль хүчний байгууллагууд айгаад шалгахгүй байна.
Өнөөдөр “Зууны мэдээ” сонинд нэгэн ноцтой мэдээ гарсан байна. 2016 оны сонгуульд З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнесийн хамтрагч “Страто” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал А.Батхишиг З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан баримт гарч ирлээ. Энэ нотлох баримт. Энэ нотлох баримт учраас дахин холбогдох газарт өгнө. Дахин шинэ нотлох баримт дэлгэнэ. Шалгуулах хүсэлт гаргахаар АТГ-аас З.Энхболдыг “Страто” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй юм байна гэсэн бичиг гаргаж өгөөд ийм учраас шалгахгүй гэж байна. Энэ хүнтэй холбоотой 20-иод компани байгаа. Бид өөр баримт тавьж, З.Энхболдыг шалгаж өгөхийг хүсч байна гэв.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ