COVID-19: "Аэрофлот" наймдугаар сар хүртэл олон улсын нислэгийн тийз худалдаалахгүй
2020-04-17

Оросын агаарын тээврийн "Аэрофлот" компани долоодугаар сарын сүүл хүртэл олон улсын нислэгийн тийз борлуулалтыг зогсоож байгаа талаар тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

"Олон улсын агаарын харилцаа сэргэхтэй холбоотой нөхцөл байдал тодорхой болох хзртэл бид тийз борлуулалтаа зогсоохоор шийдлээ. Энэ бол техникийн шийдвэр бөгөөд нислэгүүдийг шууд зогсооно гэсэн үг биш юм. Манай харилцах төв болон борлуулалтын төвүүдээр тийзний захиалгын ачаалал нэмэгдэхээс сэргийлэн ийм шийдвэр гаргаж байна" хэмээн "Аэрофлот"-ын хэвлэлийн төлөөлөгч Юлия Спивакова мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, зохих зөвшөөрөл хэзээ авахаас хамааран төлөвлөсөн хугацаанаас ч наана нислэгүүдийг сэргээж магадгүй гэнэ.

 

Энд дуулгахад, цар тахлын улмаас иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьсантай холбоотойгоор эрэлт буурсан тул "Аэрофлот" компани дөрөвдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн нислэгийн тоогоо цөөлсө юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongol hun:
5 sard 29 nii bilettei yah boloo
2020-04-25
5 sard bikettei hun yah boloo hariu uguuch
2020-04-25
Mongol hun:
Bayrlalaa, tiiz zahialga bolon nisleg hiigdeh hugatsaag ni tsag ni bolohoor bas hiitleerei. Mongol ruugaa niseh gesen yum.
2020-04-20
irgen:
tanai saitad talarhaj bainaa, bainga shine medee tavina, ard tymnii heleh erh, setgegdliig neelttei bailgaj baigaad dahin talarhjya
2020-04-17
5 sard bikettei hun yah boloo hariu uguuch