Бороо, цас орж эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
4-18

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж хүчтэй шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

 

2020 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. 9-11 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин