Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
4-18

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 26. Санчир гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Shuud.mn
Сонин хачин