Монгол Улсад COVID-19 халдвар нэмж бүртгэгдээгүй
2020-04-18

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.18/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр нийт 83 шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй. Үүнд энэ сарын 17-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүн, ажиглалтын байрны 62 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор орон нутаг, нийслэлийн эмнэлгүүдээс сонгож авсан сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Замын-Үдээс тандалтын зорилгоор таван сорьц цуглуулсан. Үүнээс вирус илрээгүй. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байгаа. Шинжилгээний хари маргааш гарна.

 

Халдвартай өвчтөнүүдийн бие дунд зэрэг болон  сайн байна. Эмчилгээ онож байна гэж дүгнэж байгаа. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Франц улсын иргэнээс таван сорьцоор шинжилгээ хийхэд нэг сорьцонд нэмэх хариу гарсан. Таван сорьц нь хамар залгиур, өтгөн, шингэн, цусанд үздэг. Эдгээрийн нэг сорьцноос COVID-19 илрээд бусад дөрвөн шинжилгээнд илрэхгүй байгаа. Цаашид энэ хүний үлдсэн сорьцонд вирус илрэхгүй болно гэж бүрэн найдаж байна" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Setguulchid 1 sariin suulees hoishih 11 tsagiin medeeg daa yalanguya Narangerel gedeg emegtein yu yarisniig bazaad yarih tsag n bolson baihaa. Sarangerel saidiin hariutssan salbariihan Hurelsukh, Hurelbaatar, Chinzorig said chigee hudlaa yariagyi geh batalgaa haa baina. Seremjluulj helsnees cutlaad boloh gej baigaa meteer mash olon udaa hudlaa yarij ard tumniig ailgasan. Uneheer ayuliig oilgoson bol Ih Hurlaa shahah estoi baisan. 1 saraas hol horihdoogoo zeregstuulj onoodriinh shig ajil heregch baih estoi baisan. Denduu udaan bolhi baisan baina. Eruul mendiig l uls turjuulj boldoggui um bna. Setguulch huneer udirduulaad 3 sar ingej archaagyi baidaltai suuh gej
2020-04-18
Цаашдаа:
Цаашид алив хандивыг бэлэн мөнгө төгрөг өгч л болохгүй шүү.үүний оронд тэр хэрэгцээтэй эм хэрэгсэл аппарат энэ тэрийг нь захиалж авч биeтээр нь өгсөн нь хамгийн зөвдөө. Угаасаа энэ халдвар намар дахиад дэгдэх магадлал маш өндөр учраас улс орнууд одооноос л дараагийн юмандаа бэлдээд эхэлсэн шүү. 11 сараас юу болохыг хэн ч мэдэхгүй . Уг нь улс охнууд нийтээр шинжилгээнд хамруулж дараагийн удаад хэдэн хувьд халдвар тархах талаар мэдээлэл цуглуулж эм хэрэгсэл бэлэн байдлаа олон талаар хангаж байна Алхмууд зрэг зэрэг хийгдэж байна
2020-04-18
Зочин:
Халдвартын хаан нөгөө франц манай хэдэн эмч нараар тойлуулж тослуулаад жаргаж байгаа юу одоо болтол тэнд байгаа гэсэн үү хөсүтээс цэцэгтэй үдүүлээд ёрын Ураныхаа ажилд орно биз монголыг хордуулах ажилдаа орноо гэж
2020-04-18
Ард:
Sain bna. Amjilt
2020-04-18
irgen:
sain baina shdee olon sorizoor shinjildeg um baina
2020-04-18