ВИДЕО: ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн даргаД.Нарангэрэл,ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын хүмүүс оролцлоо.
Дэлхийн 213 оронд коронавирус тархсан.Хойд хөрш ОХУ-д өвчлөл хурдтай тархаж байна. Харин манай улсын тухайд 1227 хүн ажиглалтад байгаа бол шинээр 226 хүн гэрийн ажиглалтад шилжиж, зовиур илэрсэн 25 хүнд тусламж үзүүлсэн. 119 тусгай дугаарт 160 дуудлага иржээ. Дэлхийн 191 улсад боловсролын байгууллага танхимын сургалтаа хаагаад байгаа аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Монгол Улсад сэжигтэй тохиолдол 104 хүний шинжилгээ хийлээ. Замын –Үүд-ээр орж ирсэн нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа. Хавдартай гэсэн оноштой 35 хүнээс тандалтын зорилгоор шинжилгээ авахад коронавирус илрээгүй. ОХУ-аас ирсэн иргэнээс дахин шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Харин Турк улсын хоёр иргэн эдгэрлээ. Эдгэрсэн Турк улсын иргэд өөрийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хяналтад байхаар боллоо. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан иргэнээс 105 хүнийг давтан шинжилгээний үр дүнгээр ХӨСҮТ-өөс нүүлгэн шилжүүллээ гэж мэдээллээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ