Түүхий эдийн үнэ буурч байна
2012-01-18

Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр унц тутамд 1572.4 ам.долларт хүрсэн нь оны эхнээс 11.7 хувиар өссөн бол, өмнөх сараас 7.8 хувиар буурчээ.  Харин А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон цайрын үнэ 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 7590.0, 1827.3 ам.долларт хүрч, оны эхнээс тус тус 21.1 хувь, 25.7 хувиар буурсан байна. Өвөрмонголын зах зээл дэх нүүрсний дундаж үнэ 2011 оны 12 дугаар сарын байдлаар тонн тутамд 114.7 ам.долларт хүрч оны эхнээс 1.5 дахин өссөн байна. Харин Монгол Улсын экспортын нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 114.2 ам.долларт хүрч оны эхнээс 1.9 дахин өссөн бол өмнөх сараас 4.3 хувиар буурчээ.
Shuud.mn
Сонин хачин