Сэрэмжлүүлэг: Газ дэлбэрч нэг иргэн түлэгдэж, гэмтжээ
2020-04-20

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны өргөтгөл шатаж байна гэсэн дуудлага 2020. 04.18-ны өдрийн 22:19 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 22:25 цагт очиж, тус байрны 6 дугаар орцын өргөтгөл хэсэгт иргэн Д-ын 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд хэрэглээний газ дэлбэрч эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн Б /23 настай, эрэгтэй/-ын 2 гарын сарвууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Keith Tyrone:
LOST YOUR CRYPTO? THIS IS HOW YOU CAN RECOVER THEM. I am Keith Tyrone, a Sweden born programmer living in Phoenix. After mining 100 btc worth $2.6M early 2021, I decided to sell off my old laptop and had to save all the wallets, private keys and passwords to a small hard drive known as Iron keys. Unluckily the drive got lost. I tried several times to enter the password with no luck. I had to look for a hacker's help to revive my wallet. That's when I came across Recovery Masters, modernized experts in crypto Recovery. After a serious conversation with them my wallet was retrieved back with all my funds intact. I Must recommend them for the good and reliable services. Learn more https://lostrecoverymaster.com/ Mail Info:(lostrecovemast@mail.com) WhatsApp +1(204)819-5505
2023-08-05