Москвагийн захиргаа цагдаа нарт зориулж 10 мянган ухаалаг утас худалдаж авна
2020-04-20

 

Москва хотод COVID-19 вирусийн халдварын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор өөрийгөө тусгаарлах горим тогтоож, иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хориглон, гэрээс гарахдаа тусгай тоон үнэмлэх үзүүлж гарах журамд шилжсэн талаар бид өмнө нь мэдээлж байлаа. 

 

COVID-19: ОХУ нүүр царай таних технологиор иргэдээ хянана


Тоон үнэмлэх буюу QR кодоор иргэдийг гэрээсээ гарах, олон нийтийн газарт зорчуулах журамд цагдаагийнхан хяналт тавьж ажиллах юм. Ийнхүү цагдаагийнхан тоон үнэмлэхийг шалгахад зориулж Москва хотын цагдаа нарт ойрын хугацаанд 10 мянга орчим ухаалаг утас худалдан авахаар хотын захиргаа төлөвлөж байгаа талаар Коммерсантъ мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаа нарт зориулан ухаалаг гар утас худалдан авах асуудлыг нийслэлийн засгийн газрын мэдээллийн технологийн хэлтэс хариуцаж байгаа гэнэ. Эхний ээлжинд 2GВ шуурхай санах ойтой, 16GВ нэмэлт санах ойтой 500 хүртэлх тооны гар утас худалдаж авахаар зэхэж байгаа бөгөөд Honor (Huawei), Samsung брэндийн үнэ хямд загваруудыг сонгож магадгүй аж. 

 

Түүнчлэн 4000 -12 000 рубль (монгол мөнгөөр 141 000-423,9 мянган төгрөг) орчим үнэтэй хэд хэдэн загварыг танилцуулсан нийлүүлэгч компанитай тодорхой хэлэлцээг хийсэн гэж Коммерсантъ мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин