Дахин нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа
2020-04-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо 32 болсон. Үүнээс ХӨСҮТ-д 25 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол долоон хүн бүрэн эдгэрч дараагийн тусгаарлалт, ажиглалтад шилжсэн байна. Өнөөдөр дахин нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарч байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 

Мөн ОХУ-ын Улаан-Үдээс энэ сарын 12-ны өдөр Алтанбулагийн боомтоор дамжин орж ирж тусгаарлагдсан Москва хотын Төмөр замын дээд сургуулийн нэг оюутнаас COVID-19 илэрч батлагдсан тохиолдлын тоо 33 болж нэмэгдэв.

 

COVID-19 халдвар хэрхэн дамждаг, ямар шинж тэмдэг илэрдэг, халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмжтэй ЭНД дарж танилцаарай.

Shuud.mn
Сонин хачин
НАРАНГЭРЭЛ АВГАЙ БҮР СОЛИОРЧЭЭ:
БҮҮ ТАЙВШИР. АМНЫ ХААЛТ ЗҮҮХ НЬ АМЬСГАЛЫН АППАРАТАНД ОРОХООС ДЭЭР. МАСКАА ЗҮҮ. ГЭРТЭЭ БАЙХ НЬ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНД ОРОХООС ДЭЭР. ГАДУУР БҮҮ ЯВ. ЭМЯ
2020-04-20
zochin:
Sain ajiillaj bgaa shuu Batuuld baatar ugsnuus Nyamhuu emchid ugsun ni deer bish uu
2020-04-20
Zochin:
Neg ongotsoor ireed neg negender haldvar taraasan yum bishu. Irsen ongotsnii bagiinhan, hil gaaliin ajiltnuud bolgoomjtoi baih heregtei l bn daa
2020-04-20