С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2020-04-20

 

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Түр орооны гишүүн Л.Болд нар өнөөдөр ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн, цогт эх оронч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Ж.Батзандан хэлэхдээ “1990 онд С.Зориг агсны зорилт юу байсан бэ гэдгийг бид үргэлж бодож байх ёстой. Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, жинхэнэ бодит ардчиллыг монголд цогцлоох зорилготойгоор манай Л.Болд гишүүн, С.Зориг агсан, Монголын ард түмэн төв талбайдаа жагсаж байсныг бид мэднэ. Авлигажсан, оффшоржсон, 30 гэр бүлийг баян болгодог ардчилал Монголд хэрэггүй. Жинхэнэ, шударга ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө ШИНЭ нам зүтгэх болно” хэмэн мэдэгдлээ.

 

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчин, захиалагч, түүний ар талд байгаа гадна, дотны хүчнүүд бүгд сул чөлөөтэй явж байна. Энэ бол МАНАНгийн хамгийн эхний том аллага байсан. С.Зориг өөрийнхөө амиар маш олон хүний амь насыг хамгаалсан шүү. Хэрэв тухайн үед монголын ард түмэн энэ талбайг дүүртэл цуглаагүй бол дараагийн олон олон Зоригийг устгах байсан. Монголын тусгаар тогтнолын төлөө, эрх чөлөөний төлөө гэсэн хүн бүрийг устгаж, монголыг эрхшээлдээ оруулах хуйвалдааныг С.Зориг өөрийнхөө амиар хаасан хэмээн мэдэгдэв. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hoorhiidoo 30 jiliin dotor uls oron ni ymar bolchood baigaag deerees harj baigaa baihdaa mongoliin baatar Zorig agsan
2020-04-21