Трамп: Газрын тосны үнэ хасах руу орсон нь түр зуурын үзэгдэл

Даваа гаригт газрын тосны үнэ эрс унаж, хасах руу орсон үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийжээ.
Тэрбээр WTI газрын тосны үнийн өнөөгийн уналт голчлон санхүүгийн дарамтаар тайлбарлагдах түр зуурын үзэгдэл хэмээн мэдэгдсэн байна.
Өмнө нь хэн ч газрын тосны үнэ хасах руу орсон талаар сонсож байгаагүй, тиймээс энэ бол түр зуурын үзэгдэл хэмээн Дональд Трамп онцолжээ.
"Та бүхэн сарын өмнөх үнийг харвал баррель нь 25-28 орчим ам.доллар байгаа. Өнөөгийн байдал газрын тосны нөхцөл байдал гэхээсээ илүүтэй санхүүгийн асуудал юм" хэмээн Трамп мэдэгджээ.
Мөн газрын тосны үнэ унасан энэ үед улс орныхоо стратегийн газрын тосны нөөцийг нэмэгдүүлж, 75 сая баррель газрын тосыг агуулах руу илгээнэ гэж Трамп онцолсон байна.
Энд дуулгахад, шинжээчид газрын тосны үнэ хасах руу орсон байдлыг хоёр шалтгаантай хэмээн тайлбарлаж байна. Нэгдүгээрт, Америкийн газрын тосны агуулахууд дүүрсэн бол нөгөөтэйгүүр титэм вирусийн цар тахлын улмаас эрэлт бага байгаатай холбоотой гэнэ.
Оросын эдийн засгийн тоймч Александр Кареевскийн үзэж байгаагаар биржийн тоглолт бөгөөд бодит зах зээлд ямар ч хамааралгүй гэнэ.
Газрын тос үнэгүйдэж, түүхэнд анх удаа -40 долларт хүрэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ