"Интермед" эмнэлгээс сэжигтэй тохиолдол илэрч, түргэвчилсэн оношлуураар хариу эерэг гарсан
2020-04-21

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхий дахинаа COVID-19 халдвараар 2.4 сая хүн өвчилж 107 мянган хүн нас бараад байна. Сингапур, Япон улсад халдварын тохиолдол улам нэмэгдсээр байна. Тухайлбал Сингапур улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 1426, Японд 347 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус улсад өнөөдрийн байдлаар нас баралт 276-д хүрчээ.

 

ДЭМБ-аас эв нэгдэл бол энэ вирусийг ялах гол үндэс гэдгийг анхааруулсан байна. 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлах байранд 1228 иргэн байна. Тав хүртэлх насны хүүхэд 45, жирэмсэн эмэгтэй 35, хорт хавдартай 17 иргэн байна. Эдгээр иргэнээс шинжилгээ авахад хариу сөрөг гарч COVID-19 илрээгүй. Гэрийн тусгаарлалтад нийслэлийн хэмжээнд 1069 иргэн байна. Үүнээс 947 иргэн өчигдөр гарч, 383 иргэн хөдөө орон нутагт шилжиж, хөдөөгийн тусгаарлалтаас 270 иргэн нийслэлд ирж гэрийн тусгаарлалтад орсон байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт хилийн боомтоор орж ирсэн болон сэжигтэй тохиолдол гэж үзсэн 6800 гаруй хүнд шинжилгээ хийж онош үгүйсгэх, батлах ажлыг хийлээ. 

 

Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-аас батлан гаргасан зөвлөмж, бусад орнуудын эмчилгээ, оношилгооны заавар зөвлөмжийн дагуу эмчилгээг хийж байна. Зөвлөх эмч нарын хамтарсан зөвлөгөөнийг хийгээд уушгины хатгалгаагаар удаан хугацаанд эмчлэгдэж байгаа хүмүүст уламжлалт эмчилгээг хийж байгаа нь үр дүн өгч байгаа. 

 

Хилийн чанад дахь онош батлагдсан иргэд Эрүүл мэндийн яамтай холбогдон заавар, зөвлөгөө авч байна" гэлээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр төв лабораторид өчигдөр 341 хүний шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьц, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 13 хүний давтан шинжилгээ зэрэг бүх хариу сөрөг гарсан.  Өнөөдрийн байдлаар 154 хүн эмчийн хяналт, тандалтад байна.

 

Өглөө 05.00 цагт "Интермед" эмнэлгээс нэг сорьц ХӨСҮТ-д авчирч PCR шинжилгээг хийж байна. Энэ нь 69 настай иргэн амьсгал бачуурч, сүүлийн долоо хоног ханиалгасан, хоёр уушгиндаа хатгалгаатай гэсэн оноштойгоор тус эмнэлэгт ирж хэвтсэн. Улмаар эмнэлгийн зүгээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан байна. Сорьцийг ХӨСҮТ-д хүргэж PCR шинжилгээг хийж байгаа. Үдээс хойш шинжилгээний хариу гарна.

 

Энэ өвчтөний хувьд хүүхэд нь нэг сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны хооронд БНСУ-д зорчоод ирсэн тул хариу сөрөг гарах болов уу гэж үзэж байна. Гэхдээ тухайн иргэнийг дагаж ирсэн ойрын гурван хүнийг тус эмнэлэгт тусгаарласан" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
naad hymyys chin tegeed geriinhneesee gadna ochnoon hyntei uulzaj uchirch, ochnoon delgyyr horshoo orson l baigaa shdee………odoo ingeed dotroosoo haldvar tarlaadaa….yhsenee hiigeed soliotoi umnuud chin hoeriin hoorond solongos , iish tiishee donshuuchlaad baidag nivshnuud ve
2020-04-21
irgen:
naad hymyys chin tegeed geriinhneesee gadna ochnoon hyntei uulzaj uchirch, ochnoon delgyyr horshoo orson l baigaa shdee………odoo ingeed dotroosoo haldvar tarlaadaa….yhsenee hiigeed soliotoi umnuud chin hoeriin hoorond solongos , iish tiishee donshuuchlaad baidag nivshnuud ve
2020-04-21
Гайгүй байх:
Сонгодо шиг үгүйсгэгдэх биз
2020-04-21