COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо эрс өсчээ
2020-04-21

ОХУ-ын Буриад улсад COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрс өссөн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

 

Тодруулбал, нэг хоногийн дотор Буриад улсад халдварын батлагдсан тохиолдол 28-аар нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар нийт 153 тохиолдол лабораториор баталгаажсан байна. 

 

Эдгээрээс 43 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол хоёр хүн нас баржээ. Буриадын халдвартын эмнэлэгт 85 өвчтөн эмчлүүлж байгаа аж. Халдвар аван эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд 12 хүүхэд, 65-аас дээш насны найман хүн байгаа гэнэ. 

 

Өнөөдрийн байдлаар хавьтагчдын тоо 1263 болсон бөгөөд тэднийг бүгдийг лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин