Хүний биеийн дулаан мэдрэгч хоёр ширхэг камерыг хандивлалаа
2020-04-21

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЧанВэньрүйг хүлээн авч уулзлаа. 

 

Монгол Улсын Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хөрш орны зүгээс тусламждэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын шадар сайдноён Элчин сайдад талархал илэрхийллээ. 

 

Тэрээр “Энэ цаг үед Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт тавигдах асуудалхэдий ч үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэхажлыг давхар явуулах нь манай хоёр улсад альалинд нь чухал байна. Тодруулбал БНХАУ-руу гаргажбуй уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээгнэмэгдүүлэх шаардлага байна. Өмнө нь заримбоомтоор өдөртөө 1500-1700 машин бүтээгдэхүүнгаргаж байсан бол яг өнөөдрийн байдлаар өдөртөө100 орчим машин гарч байна. Тиймээс Элчин сайдтаныг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсье” гэлээ. 

 

Элчин сайд Чан Вэньрүй “Нүүрсний тээвэрлэлтийгнэмэгдүүлэхээ амлаж байна. Орон нутгийн түвшиндтодруулбал хоёр орны хилийн боомт хоорондзохицуулалт хийсэнээр тээвэрлэлтийн тоогнэмэгдүүлэх боломжтой” гэсэн юм. Ноён Элчин сайд мөн Монгол Улс нөхцөл байдалдаатохируулан Ковид-19 халдварын эсрэг урьдчилансэргийлэх хариу арга хэмжээг тухай бүр авч байгаадХятадын тал өндөрөөр үнэлж, сайшааж байгаагуламжиллаа. Уулзалтын үеэр БНХАУ-ын “Дахуа Технологи” компанийн үйлдвэрлэсэн хүний биеийн дулаан мэдрэгч хоёр ширхэг камерыг Улсын Онцгой комисст хандивлалаа.

Энэхүү камер нь нэг дор 15 хүний биеийн халууныг хэмжиж, нэгэн зэрэг мэдээллийг гаргаж чаддагбайна. Тус камерыг дэлхийн 100 гаруй орны 

нисэх онгоцны буудал, эмнэлэг зэрэгт өргөн ашиглах болсон байна гэж Монгол Улсын Шадар сайдынАжлын албанаас мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин