БНХАУ жолоочгүй таксины үйлчилгээ нэвтрүүлжээ
2020-04-22

БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотод жолоочгүй зорчих 30 такси үйлчилгээнд нэвтэрсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр машинууд "Сянзян" хэмээх шинэ дүүрэгт үйлчилгээ үзүүлэх аж. Хэрэглэгчид таксиг гар утасны тусгай апликейшнээр үнэ төлбөргүй захиалах боломжтой гэнэ. Такси бүрт нэг эсвэл хоёр техникч ажиллах бөгөөд тэдгээр нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах юм байна. 

 

Автомат жолоодлоготой "Роботакси"-ны ажиллагааг Hunan Apollo Intelligent Transportation Co., Ltd компани хариуцах гэнэ. Таксиг 130 кв.км орчим радиуст захиалах боломжтой бөгөөд орон сууцны хороолол, худалдааны бүс, амралтын бүс болон хотын аж үйлдвэрийн паркууд такси үйлчилгээний бүсэд хамрагджээ.

 

Жолоочгүй таксигаар зорчигчид ухаалаг төхөөрөмжөөр замын нөхцөл байдал, зорчих хурд болон чиглэлийг харж, таксин дотор явах дуу болон буса зүйлсийг удирдах боломжтой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин