НҮБ: Цар тахлын улмаас 30 орчим оронд өлсгөлөн нүүрлэх аюултай
2020-04-22

COVID-19 вирусийн цар тахлын үед хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахгүй бол дэлхий дахинд олныг хамарсан өлсгөлөн нүүрлэж болзошгүй гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли мэдэгджээ.

 

"Одоогоор олныг хамарсан өлсгөлөн гараагүй,  гэхдээ яг одооноос хүнсний хангамжийг шийдэж, хүнсний санхүүжилт болон худалдаа тасрахаас сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Ингэж чадахгүй бол хэдхэн сарын дараа олныг хамарсан өлсгөлөн нүүрлэнэ" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Нэн тэргүүнд, сөргөлдөөнтэй бүс нутгуудад амьдарч буй олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай гэнэ. Өдөр бүр 821 сая хүн өлсгөлөнг даван гарахаар хичээж, 135 сая хүнд өлсгөлөн нүүрлэх аюул заналхийлж байдаг гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал онцолсон байна. 

 

"Нөхцөл байдал муугаар эргэлээ гэхэд 30 орчим орон өлсгөлөнд нэрвэгдэнэ" хэмээн Бизли мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин