Олны анхаарал татсан хэргүүдийг шүүх ингэж шийдвэрлэв
2020-04-22

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.04.22/  боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулна. Мөн олон нийтийн анхаарлын төвд байгаа хэрэг шүүхээр шийдэгдсэн байдлыг мэдээллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэнэ

 

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.

 

Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болжээ.

 

М.Сономпилд оногдуулсан 4 жил хорих ялыг хэвээр үлдээв

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

1. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа /Улсын Их Хурлын гишүүн/ нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  хянаад: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

2. Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг БЗДЭХАШШ 2020-03-03-нд хүлээн авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн, 12 хавтаст хэрэг нийт 3 удаа хойшилсон. Эхний удаа буюу 2020-03-10-ны өдөр хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр, дараагийн удаа буюу 2020-03-17-ны өдөр Улсын яллагч ирээгүй үндэслэлээр, 3 дахь удаа 2020-04-06-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй үндэслэлээр 2020-04-22-ны 10 цаг хүртэл хойшлуулсан.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

1.Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад 2020-04-16-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч М.Энхсайханыг  шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг маргааш буюу 2020.04.23-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлож, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.

 

2.Нийслэлийн прокурорын газраас 2020-01-22-ны өдөр “Хөгжлийн банк”-ний захирал асан Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг ирүүлснийг СБДЭХАШШ хүлээн авч: Урьдчилсан хэлэлцүүлэг шүүх хурлыг 2020-03-04-ний өдөр зарласан. Шүүх хурал хойшлуулсан шалтгаан:

 

-2020.03.04-ний өдөр яллагдагч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатараас Европ руу эрүүл мэндийн шалтгаанаар явж байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 020.03.20 09:30 цагт хийхээр хойшлуулсан 

 

-2020.03.20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд яллагдагч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан тул тухайн дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч уг татгалзлыг шийдвэрлэх хүртэл 2020-04-03-ны өдрийн 14:30 цаг хүртэл хойшлуулсан. СБДЭХАШШ-ийн ерөнхий шүүгч уг татгалзлыг хүлээн авахаас  татгалзаж шийдвэрлэсэн.

 

-2020-04-03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Ч.Отгочулууны өмгөөлөгч Л.Дашравдан шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан тул Ерөнхий шүүгч татгалзлыг шийвэрлэх хүртэл хойшлуулсан. Ерөнхий шүүгч уг татгалзлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020-05-01-ний 10 цагт товлосон.

 

4. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг СБДЭХАШШ 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ардчилсан намын зөвлөлийн дарга ажилтай Д.Эрдэнэбат,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол-Оросын хамтарсан сургуульд багш ажилтай Баярбаатарын Болор,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, эрхэлсэн тодорхой ажилгүй Н.Золжаргал,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Дашдоржийн Доржханд,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Балжиннямын Минжбадам,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ламжавын Санжаадорж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, эрхэлсэн тодорхой ажилгүй Дангаагийн Ганбат.

 

Одоо хэрэг шүүхийн шатанд шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцах үе шатанд байна.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

1.Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Салхитын мөнгөний орд Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн талаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах),  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анх 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан. Уг  Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн  шүүх хуралдаан өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт хэлэлцэх, өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан, зарим өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэрэг  шалтгаанаар хойшилж,  2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон.

 

“Улаанбаатар Төмөр зам”-н  ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-  ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох  2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/   хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.

 

 2020 оны 4-р сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пүрэвбаатараас  дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

 

Г.Сүхболд /5/ нарт холбогдох хэргийн талаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  Г.Сүхболд нарт/ 5/  холбогдох хэргийг  2020 оны 2 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч,   шүүх хуралдааныг  2020 оны 3 дугаар сарын 30-ны 09 цагт товлосон боловч хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч  өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан  2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулав.            

         

Захиргаа, цагдан хорих  таслан сэргийлэх  арга хэмжээний талаар

 

Г. Доржзодовт  холбогдох таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцсэн талаар

 

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан 2002 оны  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь  хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 821 дугаар  дахь хэсэгт зааснаар зүйлийн 821-1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар  татжээ.

    

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг  хүлээн авч хэлэлцээд прокурор, яллагдагч болон түүний  өмгөөлөгчөөс гаргасан  тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  үндэслэн Г.Доржзодовт “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох “  таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Н.Номтойбаярт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээнд гаргасан гомдлыг хэлэлцсэн талаар

 

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг  үүсгэн яллагдагчаар татсан байна. Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Н.Номтойбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр, ТСА-нд гаргасан гомдлыг 2020 оны 2 дугаар сарын 07-нд хэлэлцээд хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэж дуустал  “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

 

Даваагийн Кюкушузан Батбаяр, Т.Баясгалан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар

 

Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан ТСАХ-г хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.       

                      

Прокурорт  буцааж  мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй хэргүүд

 

Б.Мөнх-Эрдэнэ нарт /11/ холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнх-Эрдэнэ нарын 11 яллагдагчтай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, 2 дахь хэсэгт заасан / /мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдииг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн/ мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан / улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/  хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,  2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр прокурорт хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаав.

 

С.Бямбаахүү /3/ нарт холбогдох  эрүүгийн хэргийн талаар

 

“ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 дэх  хэсэг / Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах/  23.2-1 дэх хэсэг /Хуурамч бичиг баримт үйлдэх/   зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 20-нд Нийслэлийн прокурорт буцаав.                

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эдгээр том хэргүүдийг 5 орчим удаа хойшлуулж замхаруулахыг харж байхаас монголын шүүх прокурорууд ийм хэргүүдийг шийднэ гэдэгт нийт ард түмний 70% -80% итгэхгүй гэдэгт мөрийцсөнч алдахгүй
2020-04-22
Н:
Шүүгчид хамгийн их авилгад идэгдсэн нь амьдрал өдөр бүр 1000% нотлоод батлаад байна.
2020-04-22
irgen:
evrop nislegee haachihsan, tegeed ch gadaad baitugai ooriin hymyysee emchilehee zogsooson baihad mongoloos heregtenii omgoologch evropod ochood emchlyylhe um baina l daa….hyn ynemshihiin argagui, tegeed oor omgoologch ajillah estoi bizdee !!!
2020-04-22