Н.Батсуурь, Б.Цэдэнсодном нарын давааг ахиулах тогтоолыг түр хугацаанд түдгэлзүүлжээ
2020-04-22

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын аварга  цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн тухай Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлж байсан. Тухайн үед /2020 оны наймдугаар сар/ Э.Оюунболд“Би допинг хэрэглээгүй" гэсэн мэдэгдэл хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл гаргаж байсан. 

 

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Э.Оюунболдын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2020/0522 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасан асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолыг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай” хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэдэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах”, Допингийн эсрэг үндэсний төвөөс тухайн үед Э.Оюунболдын бөхийн галд допингийн эсрэг таниулах сурталчилгаа хийгдсэн эсэх талаарх баримтыг гаргуулах тухай” хүсэлтүүд гаргасныг шүүх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2020/1479 дүгээр “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. 


Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай”, “Эд мөрийн баримт гаргуулах тухай” хүсэлтүүд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт тус тус гаргасныг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй байх тул шүүх хуралдааныг товлоогүй байна" гэж мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
dejee:
Deehen ued Buydaagiin medaliig shuud huraajbailaa. Unuu ued Orhon ohin bas shuud erhee hasuulj bgaag bid sonsson . harin manaid bl tuhain buh ali nutag henii hun gedgees hamaarah boljee . bas tegeed hairan tsergiin tsol mun ch baruun solgoigui ugdug bolj . ene l ih gutamshig shuu!!
2020-04-30
Зочин:
Оюунболд шившигээ, одоо үнэнээ хэлээд нүглээ наманчлаач.гахай шиг заваан амьтан гэж бодсон чинь гахай шигээ тэнэг юм байна.
2020-04-24
ДОПИНГ:
БӨМБӨРЦӨГ ДЭЛХИЙД ИНГЭЖ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ БОЛСОН ДОПИНГИЙН АСУУДАЛ БАЙДЫМ БОЛОВ УУ. ОЛИМП ДЭЛХИЙН АВРАГУУДААС МЕДАЛЬ ШАГНАЛЫГ НЬ ШУУД Л ХУРААЖ БАЙГАА ХАРАГДАХЫМ...
2020-04-23
H:
XENTIIN BAASNUUD MONGOL NAADMAAR TOGLOJ BNA DA. GAME XIIJIINA DA.
2020-04-22
Za za ene nasandaa shuuhiin shiidvereer toriin nasdamd turuuldeg bokh uzdeg k um bna
2020-04-22