COVID-19: Америкчуудын 40 гаруй хувь нь тахлын улмаас ажилгүй болжээ
2020-04-22

 

Америкийн хөдөлмөр эрхлэгч иргэдийн 40 гаруй хувь нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын улмаас ажилгүй болсон эсвэл цалингийн орлого нь буурсан гэсэн дүгнэлт Pew Research Center төвийн судалгаагаар гарчээ. 

 

Энэ судалгааг дөрөвдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд хийсэн бөгөөд судалгаанд 4917 хүн оролцсон байна.

 

Цахимаар явуулсан судалгаагаар АНУ-ын насанд хүрсэн иргэдийн 28 хувь нь өөрөө болон гэр бүлийн аль нэг гишүүн нь цар тахлын улмаас ажилгүй болсон гэж хариулжээ. Харин 33 хувь нь цалингийн орлого багассан гэж хариулсан бол 43 хувь нь дээрх хоёр хүндрэл хоёулаа өөрт нь болон гэр бүлийнхэнд нь тохиолдсон гэж хариулсан байна.

 

Судалгааны төвийн мэдээлснээр, өмнөх гурван долоо хоногтой харьцуулахад дээрх үзүүлэлт ихээхэн өссөн гэдгийг судалгаа харуулжээ. Тэр дундаа АНУ-ын цагаан болон өнгөт арьстнуудаас илүүтэйгээр латин америкчууд ажилгүй болох, цалин буурах хүндрэлтэй илүүтэй тулгарсан гэнэ. 

 

Мөн бага орлоготой иргэдийн ихэнх нь ажилгүй болсон эсвэл цалин нь буурсан гэдгийг онцолсон байна. Үүний зэрэгцээ судалгаанд оролцогчдын 53 хувь нь үүссэн санхүүгийн хүндрэлийг давах хадгаламж байхгүй, харин 28 хувь нь бусдаас мөнгө зээлж гурван сарын дотор зардлуудаа нөхөх боломжтой гэж хариулжээ.

 

АНУ-ын эрх баригчид иргэддээ олгохоор шийдвэрлэсэн санхүүгийн тусламжийг байр, нийтийн үйлчилгээний төлбөр зэргийг төлөхөд зарцуулна гэж судалгаанд оролцсон хүмүүс хариулсан байна.

 

Энд дуулгахад, АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 25 хувиар буурах бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй уналт болно гэж  шинжээчид таамаглаж байсан юм. Мөн COVID-19 цар тахлын улмаас 20 сая орчим хүн ажилгүй болж, ингэснээр хоёрдугаар улиралд АНУ-д ажилгүйдэл 12,6 хувь болж 1940-өөд оны түвшинд хүрнэ гэж шинжээчид онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яанаа:
Тэр америк, европчууд ч яахав. Хажууд байгаа тэнэг иванууд цар тахал болж байхад хорио цээр тогтоохын оронд Режим нерабочих дней гэж тунхаглаад амралтын өдөр олгоснорс болоод одоо аюулд өртөж байна даа. Цар тахал, газрын тосны үнийн уналт хоёр тун удахгүй ОХУ-д маш том бослого үймээнд хүргэх байх даа. Монгол орон нэрвэгдэх вий дээ
2020-04-23
Тэнэг америк европчууд нэгдүгээр сард хятад улсад коронавирусийн халдвар тархаж байх үед шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж хилээ чангалаагүйн улмаас коронавирусийн халдварын тархалтанд өртсөн.
2020-04-22