Хосгүй үнэт үзмэр: Цаасан мөнгөн тэмдэгт
2020-04-22

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байгаа билээ. Уг цувралын өнөөдрийн дугаарт XIII зууны үед холбогдох “ЦААСАН МӨНГӨН ТЭМДЭГТ” үзмэрийг та бүхэндээ толилуулж байна.

 

 

Материал: Модны холтос, зарим ургамлын навч

 

Хэмжээ: урт 28, өргөн 23,5см

 

Холбогдох он цаг: XIII зуун 15.

 

“Цаасан мөнгөн тэмдэгт" үзмэр Хубилай хааны зарлигаар Юань улсад гүйлгээнд гаргасан энэхүү цаасан мөнгө нь түүний хаанчлалын оны цолоор “Жи Юань” (1264-1294 он) хэмээн нэрлэгджээ. Модны холтос, зарим ургамлын навч зэргийг хольж тусгай аргаар боловсруулсан цаасан дээр барласан энэ мөнгө нь Юань улсын мөнгөн тэмдэгтийн дотроос хамгийн өндөр номиналтай мөнгөн тэмдэгт юм.

 

Уг мөнгөн тэмдэгт нь “2 күан” буюу “2 хэлхээ” хэмээн нэрлэгдэнэ. Хэлхээ гэдэг нь 100 ширхэг зоосон мөнгөний хэлхээг хэлнэ. Цаасан мөнгөн дээрх 2 хэлхээ нь 200 ширхэг зоостой тэнцэх үнэлгээтэй гэсэн утгыг агуулна. Мөнгөн тэмдэгт дээрх ихэнх бичээсийг хятад хэлээр бичсэн байдаг боловч тэмдэгтийн гол хэсгийн баруун, зүүн талд “Бүх нутаг дэвсгэрт гүйлгээний эрхтэй” гэсэн хятад үгийг дөрвөлжин бичгээр бичиж, их хааны сангийн тамга даржээ. Тэмдэгтийн доод хэсэгт “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэл цаазаар авна. Гэмт этгээдийг мэдээлсэн хүнд 5 лан мөнгө шагнана. Энэ мөнгө нь хааны албанаас баталсан өндөр эрхтэй, бүх орон нутагт хугацаагүй гүйнэ” гэсэн хятад бичээстэй.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongoliin haad hamag umaa hyatadad yldeedeg ni mash buruu bolson, ezent gyren baih yedee mongol gedeg neree baga bichij baisnii gai
2020-04-23
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Хөл хорионы үед музейд цахим аялал хийлгэж болох мэт. Ийм цуврал нэвтрүүлгийг МҮОНРТ-ИЙН 1-р сумагтай хамтарч хийх боломжтой шүү.Тэнд түүх соёлын Нэвтэрүүлэг хийдэг хүмүүс ч бий.
2020-04-23
Zocnin:
Tuuhcnid mongoliin tuuhiin unet baylagiig huatad bolon mongoliin bldan daguulaliin ueiin uls ornoor yawj sudalgaa hiij mongoliin ih ezent gurnii unet materialiig sudlan batalgaajuulj mongoliin tuuhiig ulsm bayjuulah heregtei bna
2020-04-23
Zocnin:
Hubilai khaan beejind hkaan suuj hamag unet buhnee huatadaar bicnuulj buh ow soyoliin dursgal bldan daguulaltiin olz baylag beejin huatadiinh bolson ni haramsaltai
2020-04-23