Ким Жон Ун хаачив?
2020-04-23

Өнгөрсөн өдрүүдэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг зүрхний хагалгаанд орсон, ороогүй гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр тархав. 

 

Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн олны өмнө гараагүй гэх бөгөөд харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүнийг зүрхний хагалгаанд орсон, биеийн байдал хүнд байгаа гэж мэдээлсэн юм. Харин энэ мэдээллийг Өмнөд Солонгосын эрх баригчид няцааж байв. 

 

Энэ бол Ким Жон Уны эрүүл мэндийн талаар гарсан анхны цуурхал биш, өмнөх цуурхлууд ч бүгд л няцаагдаж байлаа.

 

Дээрх мэдээлэл гарсны дараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын 36 настай удирдагч хүнд өвдсөн гэх ямар ч шинж тэмдэг гараагүй хэмээн онцолсон юм. 

 

Цуу хэзээ тархав ?

 

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ким Жон Ун БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ир Сенийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх баярт оролцоогүй аж. Энэ бол тус улсын гол баяруудын нэг. 

 

Ким Жон Ун өмнө нь нэг ч удаа энэ баярыг алгасч байгаагүй, Хойд Солонгосын удирдагч энэ ёслолыг зүгээр л алгасаад өнгөрчихнө гэж баймгүй мэт олон хүнд санагдсан хэрэг. Ингээд л түүнийг өвдсөн тухай цуу яриа гарав, энэ нь гэхдээ батлагдахад тун хэцүү. 

 

Ким Жон Ун хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр  мэдээгээр гарчээ. Энэ мэдээгээр түүнийг цохилтот нисэх хүчний бүлэгт зөвлөмж өгсөн гэж дамжуулсан ч үйл явдлын огноог зарлаагүй аж. Гэрэл зургууд дээр Ким Жон Ун урьдын адил л харагдана.

 

Түүнчлэн энэ үйл явдлаас нэг өдрийн өмнө улс төрийн хурлыг даргалсан гэж Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд гэхдээ түүнээс хойш олон нийт  түүнийг харсангүй.

 

Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д цөмийн хошуу туршсан бөгөөд пуужин хөөргөхөд Ким Жон Ун байнга оролцдог ч энэ удаад түүнийг туршилтыг удирдсан талаар мэдээлэл гараагүй байна. 

 

Өвчний талаарх мэдээллүүд 

 Ким Жон Ун өвдсөн талаарх анхны сураг мягмар гаригт, БНАСАУ-аас дүрвэсэн хүмүүсийн хөтлөн явуулдаг мэдээллийн сайт дээр гарчээ. Өөр нэгэн эх сурвалж Daily NK сайтад Хойд Солонгосын тэргүүн зүрх судасны өвчинтэй, мөн Пэктусан ууланд хэдэнтээ гарсны дараа биеийн байдал нь муудсан гэж ярьсан байна. 

 

Ганц л эх сурвалжтай энэ мэдээг цаашлаад олон агентлаг, олон улсын хэвлэлүүд ч түгээв. Үүний дараа энэ мэдээллийг Өмнөд Солонгос болон АНУ-ын тагнуулын албад шалгаж байгаа гэх мэдээлэл гарлаа. 

 

Араас нь залгаад, БНАСАУ-ын тэргүүн зүрхний хагалгаанд орсны дараа биеийн байдал нь хүнд байгаа гэсэн гарчиг бүхий мэдээллүүд Америкийн хэвлэлүүдээр гарч эхлэв.

 

Гэхдээ Өмнөд Солонгосын Засгийн газар энэ мэдээллийг няцаасан бөгөөд Ройтерс агентлаг Хятадын тагнуулаас эх сурвалж авсан гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Гэхдээ одоогоор зүрхний хагалгааны талаар хэн ч няцаагаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Бээжин болон Сөүл Хойд Солонгосын тэргүүнийг хүнд өвдсөн гэсэн мэдээллийг л няцааж байгаа юм. 

 

Ким өмнө нь ч "алга болж" байв 

 

2014 онд Ким Жон Ун 40 хоног "алга болж", улмаар төрөл бүрийн цуурхал дэгдэж байлаа. Тэр бүү хэл төрийн эргэлт гарч, Кимийг түлхэн унагаасан гэх мэдээлэл ч гарч байсан юм.

 

Ким дахин олны өмнө гарч ирэв, гэхдээ таяг тулаад. Тухайн үед Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд удирдагч нь "биеийн байдал таагүй" байгаа гэж хүлээн зөвшөөрсөн ч хөлний өвчний талаар нэг ч үг цухуйлгаагүй юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
oliviastephen02:
Are you searching for effective love spell caster to help you get back your ex-lover? I'm here to show appreciations to this real spell caster who save my marriage and bring back my husband. I was at the verge of losing my marriage when Dr.Excellent stepped in and rescued me. My husband had filed for divorce after an unending dispute and emotional abuses we both suffered due to misunderstandings. He left the house and refused to come back. I sought for Dr.Excellent knowing I don’t wish to suffer another penury due to divorce cases and losing my man. I complied with his work procedures which was very easy and he worked for me. The love and connection between me and my partner was restored and he came back and got the divorce case canceled. It’s all for a fact that Dr.Excellent is honest and transparent in helping people and you too reading this can get the solution you seek in restoring joy and happiness in your marriage or relationship. contact Dr.Excellent for help now..Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com
2023-06-09
Өөрийн улсын олигорхи,худалч улс төрч дөө учрыг нь олохгүй,хэдэн ямааны ноолуураа ,дэлхийд гаргаж чадахгүй байж,хаалттай хатуу дэглэмтэй коммунист нэг хүнийг дахин шүтдэг улсын асуудал ямар хамаа бна даа.Маскаа зүүгээд явж бай.Аминд гэр бүлд нь аюулгүй байхаа бодоцгоо.
2020-04-30
yag zuv xend xamaatai yum
2020-04-26
Delhii niitin hereg yawdaliig sonirhon medej baihad er ni yaachad bdagin
2020-04-25
Нарантуяа:
Хүн л юм чинь өвдөж болно биз дээ. ГАЙХААД БАЙХ ХЭРЭГ БАЙХГҮЙ. МУНДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ!
2020-04-24
ha ha:
Covid19 aas aigaad ooriigoo 100% tusgaarlasan bgaa. Udahgui garaad irne. 1 jildee gantsaaraa shahuu bn bz
2020-04-24
Председатель Центральной военной комиссии, председатель Государственного совета Кореи и верховный главнокомандующий Корейской народной армии Ким Чен Ын очень нервничали во время операции по шунтированию коронарной артерии: время анастомоза коронарной артерии превысило 8 минут, а клетки головного мозга были сверхчувствительны к гипоксии. Самый длинный период гипоксии - не более 6 минут, в противном случае гипоксия вызовет необратимый некроз клеток головного мозга, что приведет к неудаче операции по шунтированию коронарной артерии. Он умер утром 23 апреля 2020 года (время Северной Кореи) в возрасте 36 лет.
2020-04-24
ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол ард түиэн нь нэг санаа амрах байх даа зайлуул
2020-04-23
yes
2020-04-23
Ард түмнийхээ төлөө ажилдаг:
Ард түмнийхээ төлөө ажилдаг засаг төр ямарч улсд байдаггүй юм зөвхөн засаг төрд ажилдаг түшмэдүүд байр орон сууц хоол унд эд баялагийг хувьдаа завшин тансаглаж байдаг юм наанаа ард түмэндээ хайртай гэж дүх эсгэж байдаг юм
2020-04-23
Ким жон ун хайчвал гэж:
Тэр хаа холдох юм тансаг хоол унд идэж виски ууж тамхи татсаар гахай шиг таргалж махаа шулуулж байгаад зүрх нь өвдсөн биз
2020-04-23
yes
хойд өмнөд кимчинүүд үхэж үрэгдээсэй
2020-04-23
Хүрэл:
Хэд хоног архидаад шартаад хэвтсэн юм биш үү
2020-04-23