COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2,6 саяыг давлаа
2020-04-23


Worldmeters цахим хуудсан дахь мэдээллээр дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 2,637,673 болжээ. 

 

Өнгөрсөн хоногт дэлхий даяар 73 920 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 6058 хүн нас баржээ. Ингэснээр COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нийтдээ 169 мянган хүн амиа алдсан байна. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, халдварын ихэнх тохиолдол Европд бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар энэ тивд 1 219 486 хүн вирусийн халдвар авчээ.

 

Харин хойд хөрш ОХУ-д хоногт 5236 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан тохиолдол 57 999 болсон байна.  Эдгээрээс хоногт 513 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүн 4420 болжээ. Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдвар авсан нийт хүмүүсийн 45,5 хувьд нь өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин